Шаравжамцын Энхийн-Од

Шаравжамцын Энхийн-Од (2002 оны 8-р сарын 27-нд төрсөн) нь Сан Франциско Донс багийн, Монголын коллежийн сагсан бөмбөгчин юм. Тэрээр I дивизионы спортын тэтгэлэг хүртсэн Монгол Улсын анхны иргэн юм. [1]

Ш.Энхийн-Од нь сагсанбөмбөгийн бүх байрлалд тоглох боломжтой олон талт тоглогч юм. Түүний бөмбөг дамжуулах ур чадвар нь хамгийн онцгой. Мөн шидэлт, самбөрөөс авах, хамгаалалтын ур чадварууд нь ч сайн.

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Ш.Энхийн-Одын эцэг Цэрэнжанхарын Шаравжамц, эх Пүрэвсүрэнгийн Эрдэнэбулган нар юм. Цэрэнжанхарын Шаравжамц бол Монголын анхны мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Ази тивээс Харлем Глобетроттерс багт тоглосон анхны тоглогч юм. [2]

Коллежийн карьер[засварлах | кодоор засварлах]

Дэйтон Флайерс[засварлах | кодоор засварлах]

Нэгдүгээр курс[засварлах | кодоор засварлах]

Ш.Энхийн-Од нь 2022 онд Дэйтоны их сургуульд коллежийн сагсан бөмбөг тоглохоор болсон. Тэрээр нэг тоглолтод 5.6 оноо, 1.9 самбар, 2.6 оновчтой дамжуулалт дунджилж, нэгдүгээр курсээ дуусгасан. [3]

2023 оны 3-р сард Шаравжамц 2023 оны NBA-гийн драфтад орно гэдгээ зарласан [4]. 2023 оны зун Шаравжамц Энхийн-Од 2023 оны NBA-гийн драфтаас нэрээ татан[5] Сан Франциско Донс [6] [7] багт шилжинэ гэдгээ мэдэгдэв.

Сан Франциско Донс[засварлах | кодоор засварлах]

Хоёрдугаар курс[засварлах | кодоор засварлах]

2023 оны 6-р сарын 14-нд ерөнхий дасгалжуулагч Крис Герлуфсен Шаравжамцын Энхий-Одыг "Сан Франциско Донс" багтай гэрээ байгуулсныг зарлалаа. [8]

Лавлагаа[засварлах | кодоор засварлах]

  1. "About Mike".
  2. "First Mongolian Globetrotter".
  3. "Mike Sharavjamts stats".
  4. "NBA Draft 2023 Announcement".
  5. "Withdraws name from NBA Draft 2023".
  6. "Sharavjamts joined San Francisco Dons".
  7. "Mike Sharavjamts transfers to San Francisco after one season".
  8. "Mike Sharavjamts Joins San Francisco Dons".