Jump to content

Шаравын Энхбаяр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Шаравын Энхбаяр нь Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, хүүхдийн зохиолч.

1950 онд Булган аймгийн Орхон суманд төрсөн. 1969 онд Цэцэрлэгийн багшийн сургууль төгсөж мэргэжлээрээ багш эрхлэгч, Хүүхдийн төлөө үндэсний төвд тус тус ажиллаж байсан.

2000 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан, 2002 онд “Баруундаа зүүндээ хоёр” бүтээлээрээ МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 2009 онд Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртжээ.

Хүүхдийн шүлгийн ном

[засварлах | кодоор засварлах]
  • “Оосортой од” /1979/
  • “Лууванд дуртай жаал”/1985/
  • “Галын уралдаан”/2000/
  • “Тэнэмэл бяцхан хамардай” /1994/
  • “Баруундай зүүндэй хоёр” /1999/
  • “Салхин тийрэн” /2005/
  • “Бид хоёр хамтын” /1996/
  • “Бид ингэж амьдарна” /1997/
  • “Халиуны зулзага хаана байна” /1998/
  • “Тэр юу вэ?” /2001/
  • “Миний тоглоом” /2003/
  • “Мэддэгт мэргэн цоохор” /2002/
  • “Орон дээрээ онцгой цэцэг” /2002/
  • “Бор хурга модон сүүлтэй” /2002/
  • “Өрхөн дээр өмбөө цөмбөө” /2002/
  • “Хоохондой мэргэн” /2002/
  • “Би чихрэн хүүхэд” /2003/
  • “Сагсгархан” /2003/
  • “Хурдан туулай” /2006/
  • “Алман саран ээж” /2007/
  • “Хоёр чих нь дэлдэгэс” /2010/
  • “Миний сайн нөхөр” /2010/
  • “Хүүхэд нас” /2011/
  • “Миний эх орон” /2011/

“Самбуугийн Надмид” /2003/