Шарын Мөнгөнбаатар
Харагдац
Шарын Мөнгөнбаатар нь Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, Үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 2016 | АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд аймгийн хурц арслан Ба.Батжаргалаар дөрөв давж тавын даваанд аймгийн арслан Д.Анартай оноолт тааран барилдаж өвдөг шороодсон. | 1024 |
| 2018 | АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд улсын харцага О.Хангайгаар дөрөв, улсын заан М.Өсөхбаяраар тав, улсын харцага А.Цацабшираар зургаа давж "Монгол улсын харцага" цол хүртсэн. | 512 |
Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 2003 | Сүхбаатар аймгийн наадамд Аймгийн заан Д.Энхнарангаар долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. | 128 |
| 2006 | Сүхбаатар аймгийн наадамд тав давж шөвгөрсөн. | 128 |
| 2009 | Дорнод аймгийн баяр наадамд тав давж шөвгөрсөн. | 256 |
| 2010 | Бүх цэргийн наадамд Аймгийн начин Б.Эрдэнэхүүгээр тав давж шөвгөрсөн. | 256 |
| 2010 | Сүхбаатар аймгийн наадамд Аймгийн заан Б.Сэнгэдоржоор найм даван түрүүлж "Аймгийн хурц арслан" чимэг хүртсэн. | 256 |
| 2010 | Дорнод аймгийн баяр наадамд тав давж шөвгөрсөн. | 256 |
| 2011 | Бүх цэргийн баяр наадамд Аймгийн арслан Ч.Батчулуунд өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. | 256 |
| 2012 | Сүхбаатар аймгийн наадамд тав давж шөвгөрсөн. | 512 |
| 2016 | Бүх цэргийн баяр наадамд Аймгийн арслан Л.Шинэбаатараар зургаа давж шөвгөрсөн. | 256 |
| 2016 | Сүхбаатар аймгийн наадамд тав давж шөвгөрсөн. | 256 |
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Мөнгөнбаатар хоёр талаасаа бөхийн удамтай, аавын талд Монгол улсын заан Ишгэн, ээжийн талд 2 сумын заан, нэг аймгийн арслан бий.