Jump to content

Шар яргуй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Шар яргуй

Биологийн ангилал
Аймаг: Ургамал
Division: Flowering plant
Анги: Dicotyledon
Баг: Ranunculales
Овог: Ranunculaceae
Төрөл: Pulsatilla


Шар яргуй - (Англи: Pulsatilla flavescens), (Орос: Прострел желтеющий)

Эгц доошоо орсон үндэслэг иштэй, 7-20 см өндөр, олон наст өвслөг ургамал. Навчаа гаргахаас өмнө цэцэглэдгээрээ онцлог. Энэ нь бүх яргуйд байдаг түгээмэл шинж юм. Уг орчмын навчис нь олон тооны нарийн хэсгүүд болж сарвуулж цуулбарлагдсан байдаг. Хонх хэлбэрийн өргөн нээгдсэн эгц босоо шар цэцэгтэй.

Хөх яргуйн нэг адил хавар эрт нүдэлж тавдугаар сарын эхээр цэцэглэж зургаадугаар сарын дунд үеэр жигдэрнэ. Долдугаар сар гэхэд үр сууж эхэлсэн байна. Цэцэглэснээс хойш навч нь хурдан ургаж хөгждөг. Өвөл навч нь сайн хадгалагдаж өвөлжинө.

Шинсэн ба холимог ойн зах, цоорхойгоор хэсэг бүлгээрээ ургана. Ойн хормойноос доош энгэр рүү дорогшилж ирэх боловч хөндий хоолой руугаа алсалж ордоггүй, ерөнхийдөө чийгтэй хөрсөнд дуртай ургамал.

Цэцэглэж байгаа үеийн бараг навчгүй шахам бариултай цэцгийг шинжлэн үзэхэд 8,37% протеин, эслэг нь хөх яргуйн хагднаас их 16,67% байна.[1]

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 177]