Шатрын хөлөг
Шатрын хөлөг нь шатар тоглоход хэрэглэгддэг хөлөг юм.

Ерөнхий ойлголт[засварлах | кодоор засварлах]
Албан ёсны тоглолтод хэрэглэгддэг том хэмжээтэй хөлөг нь шатрын дүрсүүдээсээ тусдаа зарагддаг боловч ердийн шатрын хөлөг нь шатрын дүрсүүдтэй хамтдаа зарагддаг.
Тодорхойлолт[засварлах | кодоор засварлах]
- Гэгээн, харанхуй 2 өнгийн квадрат хэлбэртэй нүднүүд сөөлжлөн, босоо, хэвтээ чиглэлд 8, 8 эгнээ үүсгэн байрлана.
- Ерөнхийдөө шатрын нүднүүдийг цагаан нүд, хар нүд гэж ангилна.[1]。
- Даамын хөлөг гэж нэрлэгдэх нь бий. (→"Даам"-ыг үзнэ үү)
Өнгө[засварлах | кодоор засварлах]

- Хамгийн өргөн дэлгэрсэн шатрын хөлгийн өнгөний хослол бол модны өнгө буюу бор шаргал өнгийг цайруулсан, харлуулсан өнгө юм.
- Өнгөний хослолын тухай нарийн дүрэм үгүй.Хөх-бор шаргал, ягаан - ногоон гэх мэт хослолууд бий.
- Яг цагаан - хар өнгийн хослол нь шатрын дүрсүүдийг ялгаж харахад хэцүү болгодог тул бараг хэрэглэгддэггүй.
Материал[засварлах | кодоор засварлах]
- Материал нь маш олон янз. Модон хөлөг хамгийн их тархсан бөгөөд түүнээс гадна даавуу, хуванцар, эсгий, шил зэрэг материалаар хийдэг.
Албан ёсны тэмцээнүүдэд дараах төрлийн хөлгийг хэрэглэхийг хориглодог.
- Төмөр, металлаар хийсэн хөлөг
- Өндөр үнэтэй, шилэн ба чулуун сийлбэр, чимэглэлтэй хөлөг
Хэлбэр, хэмжээ[засварлах | кодоор засварлах]

- Шатрын хөлөгт a1 нүд нь заавал хар нүд байдаг.
- Ердийн хөлгийн хэмжээ нь хэрэглэх дүрснүүдийн хэмжээнээс хамааралтай. Ерөнхийдөө нэг нүдний урт, өргөн нь шатрын ноёны диаметрээс 1.25-1.3 дахин урт байдаг.
- Албан ёсны тэмцээнүүдэд хэрэглэдэг шатрын хөлгийн хэмжээ нь 45см урт, өргөнтэй байдаг. Нэг нүдний нь хэмжээ 5.0-6.5см болно.
- Гэр бүлийн хэрэгцээнд өргөн тархсан шатрын хөлөг нь 4.0см-ээс бага талтай нүд бүхий байдаг.
Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]
Ишлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Албан ёсоор бол гэгээн өнгө (light color), харанхуй өнгө (dark color) гэж нэрлэгддэг.
Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]
- Eric W. Weisstein, Chessboard at MathWorld
- Selecting a Chess Board