Шиби хаан
Харагдац
Шиби хаан нь (хятад: 始毕可汗, пиньинь галиг: shǐbì kěhàn, уэйд гилэсийн галиг: shih-pi k'o-han, төрсөн нэр: Ашина Точиши, 阿史那咄吉世, āshǐnà duōjíshì) Зүүн Түрэгийн Киминь хааны хүү. 609 онд хааны ширээнд суужээ. Түүний үед Түрэгүүд дахин хүчирхэгжиж, Сүй улсын мөхөж, Тан улсын байгуулагдахад нөлөөлж байсан гэж үздэг. Түүний дүү Илтэбэр шад, хаан ширээг нь залгамжлан авсан.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Шиби хааны олон хатад дундаас Сүй улсын Ичөн гүнж хатны нэр үлджээ. Ичөн гүнж бол 599 онд Киминь хааны хатан болж, Түрэг улсад ирээд, Киминь хааны хүү Шиби хаан, Чуло хаан, Сэли хаан нарын хатан болж, зүүн Түрэг улсын 4 хаадын хатан болж байжээ. Шиби хаан 2 хүүтэй.
- Ууган хүү нь Ашина Шибоби[1],
- Бага нь Ашина Жешөшуай[2] гэх нэртэй.
Өмнөх Киминь хаан |
Зүүн Түрэгийн хаан 609-619 |
Дараах Чуло хаан |