Jump to content

Шикокү

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Шикокү арлын байршил

Шикокү (япон. 四国, «дөрвөн муж») — Японы томоохон арлууд дотроос газар нутаг, хүн амаараа 4-рт ордог арал бөгөөд муж юм. Японы Хоншүү аралтай Шикокү арал 3 гүүрээр холбогддог.

Шикокү бүс нь Шикокү арал болон түүний эргэн тойрон дахь олон арлуудаас бүрдэх, ойролцоогоор 18,806 хавтгай дөрвөлжин километр (7,259 кв миль) талбайг эзэлдэг бөгөөд Эхимэ, Кагава, Коочи, Токүшима гэсэн дөрвөн аймгаас бүрддэг.

Арлын урт нь 225 км буюу 139.8 миль, өргөн нь 50-150 км буюу хамгийн өргөн хэсэгтээ 31.1 км-93.2 миль юм. 3.8 сая хүн амтай тус арал нь Японы дөрвөн гол том арлаас хамгийн бага хүн амтай нь юм. Энэ арал нь Хоншүүгийн өмнөд, Кюүшюгийн зүүн хойд хэсэгт байрладаг.

Засаг захиргааны хувьд 4 аймагт хуваагддаг.

Аймаг Захиргааны төв Хүн ам (2010) Газар нутаг

км²

Хүн амын нягтрал

хүн/км²

1 Токүшима Токүшима 784 493 4 146,59 189,19
2 Кагава Такамацү 995 465 1 876,52 530,48
3 Эхимэ Мацүяма 1 430 086 5 677,95 251,87
4 Коочи Коочи 771 473 7 105,15 108,58
Нийт 3 981 517 18 806,21 211,71

Шикокү нь түүхэндээ нэлээд тусгаарлагдсан байсан тул Японы анхны шинж чанарыг, ялангуяа ургамалжилт, архитектурын зарим арга барилын хувьд удаан хугацаанд хадгалсаар ирсэн. Буддын шашны олон сүм энд байдаг.