Jump to content

Хоншүү

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хоншүү
Төрөлх хэл:
本州
Хоншүү арлын хиймэл дагуулын зураг
Газар зүй
Байршил
Солбицол36°N 138°E / 36°N 138°E / 36; 138Солбицол: 36°N 138°E / 36°N 138°E / 36; 138
ОлтригЯпоны олтриг
227,960[1] км2 (88,020 бээр2)
Байр7-д
Урт1,300 км (810 миль)
Өргөн50–230 км (31–143 бээр)
Эргийн урт10,084 км (6265.9 миль)
Хамгийн өндөр цэгийн өндөр3,776 м (12388 фут)
Хамгийн өндөр цэгФүжи уул
Захиргаа
Муж
Хамгийн том хотТокио (14,043,239[2] хүн)
Хүн ам зүй
Хүн ам104,000,000[2] (2017)
Нягтшил447/км2 (1158/миль2)
Угсаатны бүлэгЯпончууд
Нэмэлт мэдээлэл
Цагийн бүс

Хоншүү (本州) - Япон улсын гол 4 том арал болох Хоншүү, Хоккайдо, Кюүшүү, Шикокү зэрэг арлууд дотроос талбайн хэмжээгээр хамгийн том нь.

Ерөнхий мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]

Арал нь 1300 км урт, 50-230 км өргөнтэй, нийт талбай нь 227,969.74 км² буюу Японы нийт газар нутгийн 60 орчим хувийг эзэлдэг. Хоншүү арал нь Их Британиас (Британийн арлууд) арай жижиг. Эргийн нийт шугам нь 5,450 км урт.

Хоншүү арлын газар нутаг нь уулархаг. Уулсын дунд олон тооны галт уулс байдаг. Эдгээрээс хамгийн том нь болох Фүжи уул (3,776 м) нь Японы бэлгэдэл юм. Үүний ачаар Хоншүү нь дэлхийн 7 дахь өндөр арал юм. Арлын хамгийн том гол нь Шинано гол юм.

Арал дээр японы том хотууд байралдаг: Токио, Ёкохама, Осака, Нагоя, Киото, Хирошима зэрэг.

Бүс нутаг болон мужууд

[засварлах | кодоор засварлах]

Хоншүү арал нь таван бүсэд хуваагддаг: Чүүгокү (баруун), Кансай (өмнөд, Чүүгокүгийн зүүн талд), Чүүбү (төв), Кантоо (зүүн), Тоохокү (хойд). Эдгээр бүс нутгийг Токио зэрэг 34 муж болгон хуваадаг.

  • Кансай бүс— Миэ, Сига, Киото, Осака, Хиого, Нара, Вакаяма мужууд.
  • Кантоо бүс — Ибараки, Тотиги, Гумма, Сайтама, Тиба, Токио, Канагава мужууд.
  • Тоохоку бүс— Аомори, Иватэ, Мияги, Акита, Ямагата, Фукусима мужууд.
  • Чүүбү бүс — Ниигата, Тояма, Исикава, Фукуи, Яманаси, Нагано, Гифу, Сидзуока, Айти мужууд.
  • Чүүгокү бүс — Тоттори, Симане, Окаяма, Хирошима, Ямагути мужууд.

19-р зууны сүүл үе хүртэл тус арал дээр Айнүчууд амьдардаг байсан бөгөөд Япончууд тэднийг Хоккайдо руу бүрэн нүүлгэсэн байна. Арлын хүн ам 104 сая (2017) бөгөөд энэ нь тус улсын нийт хүн амын ойролцоогоор 75%-ийг эзэлдэг юм.

  1. Фаржон, Алжос; Филер, Денис (2013). An Atlas of the World's Conifers: An Analysis of their Distribution, Biogeography, Diversity and Conservation Status. BRILL. х. 268. ISBN 9789004211810.
  2. 1 2 "Tokyo Metropolis' Population overview – Reiwa 3 January 1" (Япон хэлээр). Токио хотын захиргаа. Татаж авсан: 2026-04-12.