Шимизү Такэнори
Шимизү Такэнори (Япон: 清水武則, しみず たけのり) нь Монголд дөрвөнтөө томилогдож ажилласан Японы дипломатч, 2011 оны 9-р сарын 1-нээс 2016 оны 12-р сарын 20 хүртэл Монгол Улсад суусан Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайдын албыг хашсан хүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Шимизү Японы Ооита аймгийн Коконоэ хотод төржээ. Аймгийнхаа Бэппү Цүрүмигаока ахлах сургуулийг дүүргээд Чүо их сургуулийн хуулийн тэнхимд суралцаж, 1975 онд төгссөн. Мөн ондоо Японы Гадаад хэргийн яаманд ажиллах болсон Шимизү 1976 оноос Их Британийн Лидсийн их сургуульд монгол хэл суралцаж, улмаар 1977 оноос Монгол Улсын Их Сургуульд сурч монгол хэлний мэдлэгээ гүнзгийрүүлжээ.
1985-89 онд Канад дахь Японы ЭСЯ-нд сурталчилгаа, соёл хариуцсан ажилтан, 1989 оноос Монгол улсад 2 дахь удаагаа томилогдсон. 1997-99 онд “Гадаад хэвлэлийн төв” санд сурвалжлагад дэмжлэг үзүүлэх тасгийн дарга, 1999-2002 онд АНУ дахь ЭСЯ-ны консулын хэлтсийн дарга, 2002-2005 онд 3 дахь удаа Монголд томилогдон аташшегаар ажиллаж байв. Улмаар 2005 оноос Гадаад хэргийн яамны Гадаад бодлогын газрын НҮБ-ын асуудал эрхэлсэн төлөвлөгч, Сайдын хэрэг эрхлэх газрын сурталчилгаа, соёлын харилцааны хэлтсийн төлөвлөгөөний тасагт төлөвлөгч, ГХЯ-ны нийгмийн халамжийн албаны дарга, 2010 оны 7 сараас сурталчилгаа, соёлын харилцааны хэлтсийн олон улсын соёлын харилцааны албаны даргаар ажиллаж байгаад Монголд Элчин сайдаар 2011 онд томилогдон ажилласан байна.
2018 оноос 2023 онд Чуогийн Их сургуульд профессор, 2023 оноос Чибагийн Техникийн сургуульд профессор багшаар ажиллаж байгаа ажээ.
Монгол-Японы найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр 2023 онд томилогдоод удаагүй байна. Энэ нийгэмлэг анх Японы Ерөнхий сайд асан Тошики Кайфү Монголд айлчлах үед буюу 1991 онд байгуулагдаж байжээ.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон (2015)