Шинэ Зеландын далайн арслан

Шинэ Зеландын далайн арслан

Ховордолтын зэрэглэл

Эмзэг (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Дэд баг: Сэлүүр хөлтөн
Овог: Чихт далайн хав
Дэд овог: Otariinae
Төрөл: Phocarctos
Peters, 1866
Зүйл: P. hookeri
Латин нэр
Phocarctos hookeri
(Жон Эдвард Грэй, 1844)

Шинэ Зеландын далайн арслан (Phocarctos hookeri) нь Чихт далайн хав овгийн сэлүүр хөлтөн юм. 2008 оны байдлаар 9000 орчим байна. Арьс үс болон тосыг нь авах зорилгоор агнасаар тоо толгой нь цөөрчээ.

Гадаад төрх[засварлах | кодоор засварлах]

Эр далайн арслан 220 см урт, эм нь 180 см. Эр нь 300-400 кг, эм нь 140-230 кг байна. Мах идэштэн бөгөөд загас, арваалж, наймаалж, оцон шувуу иднэ. Голдуу шөнийн цагаар 30 м хүртэл шумбан ан хийдэг.

Үржил[засварлах | кодоор засварлах]

12-1 сард 1 зулзага гаргана. 6-8 сар, зарим үед 1 нас хүртэл нь хөхүүлдэг.

Галлерей[засварлах | кодоор засварлах]

Шинэ Зеландад. Зулзагаа хөхүүлж байна. Эмэгтэй далайн арслан.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Phocarctos hookeri – Викимедиа зураг, бичлэг, дууны сан