Jump to content

Шинэ жилийн баяр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ирж буй 2014 оныг угтан Чингисийн талбайд зассан Улаанбаатар хотын сүлд мод.
Шинэ оны анхны өдөр иргэд Чингисийн талбайд зугаалсан нь.

Шинэ жилийн баяр нь он тооллын цагалбарын хуучин он улирч, шинэ он гарч буйг тэмдэглэх баяр юм. Ямар цагалбар хэрэглэж буйгаас шалтгаалан шинэ жилийн баяр нь орон бүрт ижил байдаггүй ч дэлхийн ихэнх улс оронд Григорийн тооллын эхний өдөр буюу 1-р сарын 1-нд шинэ жилийн баярыг тэмдэглэдэг.

Манай улсад аргын болон билгийн тооллын шинэ жилүүдийн аль алийг нь хүндэтгэн улс даяараа тэмдэглэдэг боловч аргын тооллын шинэ жилийг шинэ жилийн баяр хэмээн нэрлэдэг. Монголд шинэ оны эхний өдөр нь улс нийтээр амрах баярын өдөр юм.

Тэмдэглэх уламжлал

[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн ихэнх улс оронд 1 сарын 1-нд шинэ жилийн баярыг тэмдэглэдэг.

Шинэ он болохоос дунджаар 15 хоногийн өмнө шинэ жилийн сүлд модоо зассанаар шинэ жилийн уур амьсгал орж эхэлдэг. Айл өрхүүд шинэ жилээр гол төлөв хүүхэддээ зориулан сүлд мод засч бөмбөлгөн тоглоом, хүүхэлдэй, саа, гэрэл зэргээр чимэглэдэг бол албан байгууллагууд албан газрынхаа дотор эсвэл ойролцоо сүлд модоо засдаг. Мөн нийслэлийн захиргаанаас жил бүр Чингис хааны талбайд томоохон сүлд мод засдаг.

Айл өрхүүд 12 сарын 31-ний орой гэр бүлээрээ баярын ширээгээ тойрч суун хуучин оныхоо баяр хөөрөө ярьж шинэ ондоо амжилттай сайхан байхыг ерөөн он солигдох цагаар оргилуун дарс оргилуулан шинэ оноо угтдаг.

Шинэ жилийн баярын салшгүй нэгэн хэсэг нь цас мөсний орноос цан хүүргээ татуулан, цасан охидоо дагуулан ирж улирч буй ондоо сайн үйлс хийсэн хүүхэд багачуудад бэлэг өгдөг өвлийн өвгөн юм.

 Commons: Шинэ жилийн баяр – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Шинэ жилийн баяр – Энэ үгийг тайлбар толиос харна уу