Jump to content

Шюга (дуучин)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Suga / 슈가
Уугуул нэр민윤기 / Мин Юнги
Төрсөн нэрMin Yoon-gi
Тайзны нэрSUGA, Agust D
Төрсөн1993 оны 3 сарын 9 (1993-03-09) (31 настай)
ГаралӨмнөд Солонгос, Дэгү
Хөгжмийн урсгалК-Поп, Хип хоп, R&B
МэргэжилРэппэр, дуучин, хөгжмийн продюсер
Идэвхтэй2013–одоо
СтудиBig Hit Music
Хамтардаг уран бүтээлчидBTS
Цахим хуудасbts.ibighit.com

Шюга (Suga) гэх тайзны нэрээр алдаршсан Мин Юнги (сол. 민윤기) нь Өмнөд Солонгосын рэппэр, дуучин, хөгжмийн зохиолч, продюсер юм. Тэрбээр хөвгүүдийн хамтлаг BTS-ын гол рэппер. 2016 оны 8-р сарын 16-нд анхны mixtape-ээ AGUST D нэртэйгээр гаргасан. AGUST D гэдэг нь D.T Suga буюу Deagu town suga гэсэн юм дэгү гэдэг нь гэрийнхэн нь дууддар нэр болохоор Deagu town гэж нэрэлсэн хэмээн шоу нэвтрүүлэг дээр ярьсан байдаг. Тэрбээр 13 настайгаасаа хойш төгөлдөр хуур тоглож эхэлсэн.Мөн гитар тоглодог. Өдгөө Шюга BTS-ийн маш олон дууг хамтран зохиож, продюсэрлэсэн бөгөөд BTS-ээс гадна өөр олон уран бүтээлчдийн дууг ч мөн продюсэрлэн ажилладаг. Сүүлд гаргасан соло цомог болох D-2 Daechwita дуу нь маш олон амжилтыг эвдэж рекордуудыг тогтоосон.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Шюга Өмнөд Солонгосын Тэгү хотод 1993 оны 3 сарын 9-нд төрсөн. Төрсөн нэг ахтай. Тэрбээр анх 2010 онд Big Hit Entertainment-ийн "Hit it" сонгон шалгаруулалтад 2-р байр эзэлж байсан. Тэрбээр багаасаа ая зохиох, дууны үг бичих авьяастай байсан.