Шүдлэг сонгино

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Шүдлэг сонгино - (лат. Allium bidentatum), (орос. Лук двузубый)

Ургамлын тайлбар[засварлах | edit source]

Шүдлэг сонгино хөрсөн доогуур тархсан үндэслэг ишин дээрээ хурж суусан хүрэн өнгийн цацгарсан бүрхүүлтэй булцуутай (сонгино) бөгөөд бага боловч нилээд шигүү дэгнүүл үүсгэдэг. 10-20 см өндөр олон наст ургамал. Хөрс рүү ташиж орсон тасам хэлбэрийн олон үндэс, ирмэг бүхий нарийхан, шулуун иштэй, ишний уг орчимд ихээхэн нягт байрласан ховоо хэлбэрийн бортгон навчтай. Хагас бөмбөлөг хэлбэрийн өтгөн шүхэр баг цэцэгтэй. Цэцгийн шадар эрхтний илтэс нь бүдэг ягаан өнгөтэй байна. Шүдлэг сонгино хур бороо орохоос хамаарч эрт орой ургах нь шалтгаална. Долоодугаар сард нилдээ цэцэглэж, есдүгээр сарын эхээр хагдарч хатна. Өвөл бараг хадгалагдаж үлддэггүй.[1]

Ашигласан материал[засварлах | edit source]

  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 93]