Шүрэн хад
Шүрэн хад нь амьд болон үхсэн шүрээс бүтсэн усан доорх том байгуулалт юм. Ихэнх эрүүл хаданд бат бөх, чулуулаг байдаг. Эдгээр нь Снидариа төрөл зүйлд хамаарах полипууд нь нэгэн дор цугларч кальцийн карбонатаар баялаг шингэн ялгаруулдаг ба аажмаар хатуурч гадаад тулах эрхтэн буюу бидний мэдэх шүрэн блож ургана. Шүр нь дулаан бүсийн далай тэнгис ( экватораас -, + 30°-ын өргөрөгт) болон халуун орнуудын хооронд оршдог. Энэ хад нь халуун орны олон загас болон амьтдын гэр орон юм. Шүдэн хад зохион байгуулалт нь суурьшин амьдрах амьтад болон өнгө, гоо үзэсгэлэнгээрээ аялал жуулчлалын гол үзмэр болдог.
Үүсэл
[засварлах | кодоор засварлах]Одоо цагийн ихэнх шүрэн хаднууд сүүлийн мөстлөг дууссаны дараа мөс хайлж ДТ( далайн төвшин) нэмэгдэж, эх газрын үерлэсний дараа үүссэн байдаг. Тэгэхээр шүрэн хад үүсэжд 10000 жил ч болоогүй гэсэн үг юм. Тэд бий болсноосоо хойш дээшээ буюу ДТ нэмэндэх хэрээр даган ургадаг байна. Гүйцэж ургаагүй нь гэрэл тусахгүй гүнд орж, живсэн хад болох жамтай байна.