Шөнийн галт тэрэг
Шөнийн галт тэрэг | |
Монгол нэр | «Шөнийн галт тэрэг» |
---|---|
Бүрдсэн газар | Монголын Улаанбаатар |
Дуулдаг хэл | монгол хэл |
Урсгал | Альтернатив рок |
Танил үе | 1998 он – одоо |
Одооны гишүүн (5) | Цэцэ, Зандаа, Төгөлдөр, Баясаа, Одхүү |
Орхисон гишүүн | Буянаа |
Шөнийн галт тэрэг нь 1998 онд байгуулагдсан, Монголын альтернатив рок хамтлаг юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хамтлагийн гишүүд 1996 онд танилцаж байсан бөгөөд 1998 онд Төөгөө, Буянаа, Баясаа, Одхүү гэсэн 4 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагджээ.
2001 оны намар "Scream" хамтлагт дуучин байсан Цэцэн нэмэгдэж орсноор 5 гишүүнтэй болсон. 2002 оны өвөл гитарчин Буянаа хамтлагаас гарч, тэр жилдээ хуучнаар Scream хамтлагт соло гитарчин хийж байсан Зандаа орсноор буцан 5 гишүүнтэй болсон.
Бүрэлдэхүүн
[засварлах | кодоор засварлах]- Цэцэнбилэг
Хамтлагийн гоцлол дуучин 1979 оны 10 сарын 10-нд төрсөн. Солонгос хэлний багш орчуулагч мэргэжилтэй.
- Занданхүү
Хамтлагийн гитарчин 1979 оны 12 сарын 7-нд төрсөн. Техникийн мэргэжилтэй. Эхнэр хүүтэй.
- Төгөлдөр
Хамтлагийн гитарчин 1975 оны 1 сарын 27-нд төрсөн. Монгол судлаач мэргэжилтэй. Эхнэр, охинтой.
- Баясгалан
Хамтлагийн басс гитарчин. 1979 оны 4 сарын 17-нд төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эхнэр охинтой.
- Одхүү
Хамтлагийн бөмбөрчин. 1981 оны 4 сарын 3-нд төрсөн. Зочид буудал, зоогийн газрын удирдлагын мэргэжилтэй. Эхнэр хүүтэй.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Студийн цомог
[засварлах | кодоор засварлах]- "Цэнхэр шувуу" 2004 "Сонор" рекордс
- Шөнийн галт тэрэг пянз 12inch 2023
Тоглолт
[засварлах | кодоор засварлах]- "Хайлсан шоколад" (2002 оны 4 сар)
- "Acoustic Evening" (2004 оны 12 сарын 17, 2005 оны 4 сарын 22)
- Шөнийн галт тэрэг LIVE CONCERT 2022 (2022 оны 11 сарын 12)
- “Цэнхэр шувуу” цомгийн 20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт (2024 оны 02 сарын 03)