Jump to content

Эдвард Цвик

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эдвард Цвик

Эдвард Цвик (англи. Édward Zwick; 1952 оны 10-р сарын 8-нд Чикагод төрсөн) — америкийн кино найруулагч, продюсер. 1999 онд "Дурласан Шекспир" киноны продюсерын хувьд Оскарын шагнал хүртсэн.

Тэрээр Чикагод еврей гэр бүлд 1952 онд төрсөн. Тэр ахлах сургуульд байхдаа найруулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд Лэйк Форест дахь Академийн фестивалийн театрт дадлага хийсэн. Харвардад уран зохиолын чиглэлээр суралцаж байхдаа зохиол бичиж, театрын найруулагчаар ажиллаж байжээ. Сургуулиа төгсөөд тэрээр Рокфеллерийн тэтгэлэгт хамрагдсан бөгөөд энэ нь түүнд Европын хамгийн алдартай театрын жүжигчидтэй хамт ажиллах боломжтой болжээ.

Найруулагчаар ажилласан кинонууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1986 — Урьд шөнийн тухай.../ About Last Night…
  • 1989 — Алдар / Glory
  • 1992 — Нормалаас зугтсан нь / Leaving Normal
  • 1994 — Намрын туульс / Legends of the Fall
  • 1996 — Тулааны зориг / Courage Under Fire
  • 1998 — Бүслэлт / The Siege
  • 2003 — Сүүлчийн самурай / The Last Samurai
  • 2006 — Цуст алмаз / Blood Diamond
  • 2008 — Дуудлага / Defiance
  • 2010 — Хайр болон эмнүүд / Love and Other Drugs
  • 2014 — Хүүгээ алдах / Pawn Sacrifice
  • 2016 — Жек Ричер 2: Хэзээ ч битгий ирээрэй / Jack Reacher: Never Go Back
  • 2018 — Галын шалгуур / Trial by Fire