Экстранет

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

“Экстранет нь тодорхой хэрэглэгчидтэй хаагдмал сүлжээ бөгөөд байгууллагын сүлжээний зарим хэсэгт өөрийн харилцагчдын холбосон тохиолдолд үүсдэг. Үүний жишээ нь: цахим татварын вэбсайт, банкны дансаа шалгах хэсэг гэх мэт юм. Байгууллагын интранет руу холбогдохын тулд ашигладаг сүлжээ юм. Өөрөөр хэлбэл 2 байгууллагын хоорондын харилцаа холбоо тогтооход ашигладаг. Өгөгдлийн шифрлэлт, firewall хамгаалалтын системүүдэд найдан интернэтээр компани болон бусадтайгаа холбогдохдоо өөрийн гэсэн хамгаалалтгүй байдаг. Байгууллагууд өөрсдийн дотоод сүлжээгээ тодорхой түвшинд хамгаалсан байдаг учраас тэрхүү хамгаалалтанд найдан экстранет нь хамгаалалтгүй байдлаар холбогддог.

“ Дараах  бизнесийн  үнэ  цэнийг  бий болгодог. 

1.Электрон өгөгдөл солилцоог ашиглан маш том хэмжээний мэдээллийг солилцох боломжтой.

2.Компаниудыг хамтын ажиллагааг дэмжиж нэгтгэж өгдөг

3.Бусад компанийн сургалтын программыг ашиглаж нэгтгэн хөгжүүлэхболомжтой.

4.Шинэ хэрэгцээт мэдээллүүдийг солилцох боломжтой.

5.Ганцхан зах зээл дээрх бөөний худалдаачид эсвэл харилцагчдаа өөрийн каталогаа үзүүлэх боломжтой.