Эмзэг түрүүт өлөнгө
Эмзэг түрүүт өлөнгө | ||||
---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||
|
Эмзэг түрүүт өлөнгө (Латин: Psathyróstachys júncea) нь олон наст үет ургамал юм.
Ботаник тодорхойлолт
[засварлах | кодоор засварлах]Түрүү баг цэцэгтэй, түрүүхэй нь нэг дор гурав гурваар сууж, түрүүхэйн хайрс нэг бүдэг нарийн шовгордуу, түрүүхэйн гол үеэрээ амархан салж унадаг. Үндэсний систем нь хүчирхэг хөгжсөн (3 м). Ургамлын өндөр 107.6-118.6 см. Бутны хэлбэр саглагар. Навчны урт 45-53 см. Газрын гадаргуу дээр ихэнх нь тархсан. Түрүүний урт нь 10-16 см, цагаан шаргал өнгөтэй, түрүүн дэх үрийн тоо 105-160 ширхэг[1].
Биологи, аж ахуйн шинж чанарууд
[засварлах | кодоор засварлах]Тарьсны дараах 2 жилд аажим ургаж бага хэмжээний үрийн ургац өгнө. 4 сарын 15-20-нд сэргэн ургаж 7-р сарын 21-28-нд үр бүрэн боловсорно. Хэнзэлж ургах чадвар маш сайн. Жилдээ 3-4 удаа хэнзэлж, 16000-21000 кг/га ногоон ургац өгнө. Сэргэн ургалтаас үр боловсролт хүртэл 95-105 хоног. Үр хураасны дараа 8-р сард 20 хоногт 20-25 см өндөр ургадаг. 10-р сарын 10 хүртэл ногоон байдлаа хадгалж хагдарна. Үрийн ургац 300-330 кг/га. Үет, буурцагт ургамлаас ялгагдах олон шинэлэг онцлогтой: Үүнд: 5 -р сарын эхийн 10 хоногт 15-25 см өндөр ургаж мал ногоолох хугацааг 1 сараар наашлуулдаг. Ган, хүйтэнд маш их тэсвэртэй. 10-р сарын эхний 10 хоногт ногооноор хагдарна. 1000 үрийн жин 3.0-3.1 гр[2].
Тархалт
[засварлах | кодоор засварлах]Дундад Азийн уул, тал хөндий, Афганистан, Монгол, Төвдийн нутгаар өргөн тархсан. Мөн Хойд Америк, АНУ-ын төвийн нутаг, Канад, Аляскад элбэг тохиолдоно[3].
Шимт чанар
[засварлах | кодоор засварлах]Хавартаа үхэр маш сайн адуу, тэмээ сайн, бусад улиралд бүх төрлийн мал дунд зэрэг иднэ. Тэжээлийн шимт чанарын хувьд буурцагт ургамалтай адил уургийн агууламжтай[4].
Ашиглалт
[засварлах | кодоор засварлах]Тэжээл үйлдвэрлэл, уул уурхайн нөхөн сэргээлт болон хавар эрт, зун, намар оройн таримал ногоон бэлчээр болгож ашиглана. Эрдэмтэн А.Эрдэнэчимэг 2011 онд нутгийн дээжээс бөөний сонголт үржүүлгийн аргаар тэжээлийн зориулалттай "Мандал" сортыг гарган авчээ.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2019-05-12. Татаж авсан: 2019-05-12.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2019-05-12. Татаж авсан: 2019-05-12.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ http://www.agroatlas.ru/ru/content/related/Psathyrostachys_juncea/map/
- ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2019-05-12. Татаж авсан: 2019-05-12.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link)