Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль
Чиглэл | Судалгаа, эрдэм шинжилгээ |
---|---|
Үүсгэн байгуулагдсан | 2000 он |
Үүсгэн байгуулагч | Л.Хүрэлбаатар |
Төв байр | Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 хороо, Сонсголонгийн зам - Гудамж 4/А. Улаанбаатар, Монгол |
Байршлын тоо | 211137 |
Удирдах хүмүүс | Захирал Л.Цэрэндулам, |
Эзэмшлийн харьяалал | Монос Групп |
Цахим хуудас | www.monos.mn |
References: Эм зүйн шинжлэх ухааны их сургууль-тай холбогдохыг хүсвэл
Утас: 976-70008456 . Факс: 976-70174640. |
Танилцуулга
[засварлах | кодоор засварлах]“Монос Дээд сургууль” анх “Монос” коллеж нэртэйгээр Гэгээрлийн сайдын 2000 оны 03 сарын 22-ны өдрийн 63 тоот тушаалаар байгуулагдаж, БСШУЯ-ны сайдын 2004 оны 07 сарын 20-ны өдрийн 238 тоот тушаалаар “Монос Дээд сургууль” болж өргөжсөн. 2006 онд “Сургалт-судалгаа-үйлдвэрлэл хосолсон интеграци”-г хэрэгжүүлж буй “Топ-6” сургуулийн нэгээр шалгарсан. Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн 2006 оны 11 сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрээр магадлан итгэмжлэгдсэн сургууль болсон.
2013 онд байгууллагын 2 дахь шатны магадлан итгэмжлэлд хамрагдсан. “Монос Дээд сургууль” нь 4 тэнхимтэй, 3 хичээлийн байртай, орчин үеийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж бүхий 3 лекцийн заал 11 лаборатортой, 18 анги кабинеттэй. Нийт багш нарын 30 гаруй хувь нь докторын, 90 орчим хувь нь магистрын зэрэгтэй. Одоогоор 700 гаруй эм зүйч, эм найруулагчдыг бэлтгэн гаргаад байна. .
Бид 2013 - 2014 оны хичээлийн жилд багш, магистрант, оюутнууддаа зориулсан интернет орчин, цахим уншлагын танхим, лингафоны кабинет, сургалтын эмийн сан, эмийн технологийн лаборатори, эмийн ургамлын музей, спорт зал ажиллаж байна. “Монос Дээд сургууль” Австри, Герман, ОХУ, БНСУ-ын их дээд сургуулиудтай хамтран ажиллаж сургалтын хөтөлбөртөө Олон улсын боловсролын жишиг стандартыг нэвтрүүлэн Олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд орж, улмаар 3+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.