Jump to content

Эм судлалын хүрээлэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эм Судлалын хүрээлэн
ЧиглэлОрчин цагийн эм зүйн шинжлэх ухааны ололтод тулгуурлан эрдэм судлал, инноваци, технологи
Үүсгэн байгуулагдсан1998 он
Үүсгэн байгуулагчЛ.Хүрэлбаатар
Төв байрУБ, СХД, 20-р хороо, Сонсгологийн тойруу. Улаанбаатар, Монгол
Байршлын тоо211137
Удирдах хүмүүсЛ.Лхагва
Ажилчид20
Цахим хуудасwww.monos.mn

Монос Групп-ийн харьяа Эм судлалын хүрээлэн нь 1990 онд профессор Л.Хүрэлбаатарын санаачилгаар анх “Зохион бүтээх тасаг” нэртэй байгуулагдаж байсан бол 1998 онд Эрдэм шинжилгээний төв, 2008 онд Эм судлалын хүрээлэн болон өргөжиж, орчин цагийн эм зүйн шинжлэх ухааны ололтод тулгуурлан эрдэм судлал, инноваци, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эм судлалын хүрээлэн Эм зүйн сектор, Эмийн химийн сектор, Фармакологийн сектор, Биологийн идэвхит бүтээгдэхүүн судлалын сектор, Эмийн ургамлын ботаник цэцэрлэг гэсэн үндсэн таван нэгжтэй ажиллаж байна.

Эмийн химийн сектор нь женерик болон ургамал амьтны гаралтай брэнд эмийн биологийн идэвхит нэгдлийн туршилт судалгаа, стандартчилалын судалгааг гүйцэтгэдэг. Түүнчлэн женерик болон брэнд эмийн тоон анализын арга зүйн баталгаажилтыг тус тус гүйцэтгэж байна. Эм зүйн секторын судалгааны ажил амьтан, ургамал, эрдсийн гаралтай түүхий эд ашиглан шинэ эмийн технологи, шинээр бий болгох туршилт инновацийн судалгаа хийхэд чиглэгддэг.Фармакологийн сектор нь шинээр гаргаж явах эм, бэлдмэлийн эмнэлзүйн өмнөх туршилт судалгаа,

Биологийн идэвхит бүтээгдэхүүн судлалын сектор нь амьтан, ургамал, эрдсийн гарал бүхий хүнсний идэвхит нэмэлт бүтээгдэхүүн бий болгох судалгааЭмийн ургамлын ботаник цэцэрлэг нь ховор болон нэн ховор эмийн ургамлыг тарималжуулах тэдгээрийн генофондыг хамгаалах, зарим эмийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар тариалах зэрэгт судалгаа, шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлаа чиглүүлж байна.

Тус хүрээлэн “Энтрепренер 2013”-д оролцож “Оны шилдэг инноваци, дэвшилтэд технологи, ноу-хау нэвтрүүлэгч” байгууллагаар шалгарч, хүрэл меркури цом, өргөмжлөлөөр шагнуулав.