Эндо Ясүхито

Эндо Ясүхито хөлбөмбөгчин 2008 онд

Эндо Ясүхито (японоор (遠藤保仁 - [Endō Yasuhito] - үүнээс Эндоо Ясүхито гэх, дуудлага нь [ээн-доо ясү-хито], англи латин үсгээр хэвшсэн нь Yasuhito Endo, оросоор Ясухито Эндо) — 1980 оны 1 сарын 28-нд улсынхаа Кагошима аймгийн Кагошима хотод төрсөн, төвийн хагас хамгаалагчийн байранд тоглож дадсан Япон улсын хөлбөмбөгчин. Эндо улсынхаа шигшээ багт 2002 оноос хойш хүчин зүтгэж, 2013 оны 6 сарын байдлаар 131 тоглолтонд орсноороо түүхэн дээд амжилтыг (өмнөх дээд амжилтын эзэн Ихара Масами 122 тоглосон байдаг) эзэмшиж ахиулсаар байна. Энэ хооронд 10 бөмбөг оруулж, багийн хамтаар 2004, 2011 оны ААШТ-ий алтан медаль зүүсэн. 1998 оноос хойш зөвхөн Японыхоо гурван мэргэжлийн багийн цамцыг өмсч өнгөрчээ. 2001 оноос хойш Ганба Осака багт тоглосоор Японы дээд лигийн бэлгэдлийн арван нэгэн тоглогчийн тоонд 9 удаа нэрлэгдсэн нь цор ганц тохиолдол юм. Мөн багийн хамтаар 2005 оны Японы аварга, 2008 оны Азийн аваргуудын лигийн аварга болсон.

Stub icon

Энэ Япон улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.