Энхтуулын Тамир

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Энхтуулын Тамир

"Cash Cash" дууны зураг авалтын үеэр - 2019
Ерөнхий мэдээлэл
Тайзны нэрMrs M
Жинхэнэ нэрЭнхтуулын Тамир
Төрсөн өдөр1993 оны 1 сарын 12 (1993-01-12) (27 настай)
Төрсөн газарУлаанбаатар
Яс үндэсМонгол УлсМонгол Улс Монгол Улс
Ажил үйлДуучин | Хөгжимчин
Урсгал
  • Pop
  • RnB
  • Hip Hop
Танил үе2008 оноос хойш
ХамтрагчGinjin, Lil Thug E, Лойчихсон

Энхтуулын Тамир 1993 оны 1 сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн. Олны мэдэхээр тайзны нэр Mrs M[1]. Тэрээр 2008 оноос эхлэн Unicorn амьд хөгжмийн хамтлагт бөмбөр тоглож хөгжмийн салбарт гараагаа эхлүүлсэн. 2014 онд Slap Label-н Sing Like a Pro[2] төсөлд оролцож продюсер, рэппер Lil Thug E-тэй хамтран "Цор Ганц"[3] нэртэй дуу гаргаснаар олонд танигдаж эхэлжээ. Үргэлжлүүлэн тэрээр Slap Records-с "Gentleman" нэртэй нийт 13 дуунаас бүрдсэн анхныхаа цомгийг 2016 онд гаргасан. Mrs M нь 2018 оны 11 сараас эхлэн Хонконг-ийн B2 Talent Asia LLC-тэй менежментийн гэрээ байгуулснаар олон улсын хөгжмийн зах зээлд гарахаар зорин ажиллаж эхэлжээ. B2 Talent Asia LLC -н лэйбел болох "B2 Music"-с анхны англи хэл дээрх дуугаа гарган, продюсераар Silver Strike ажиллаж Tasty [4] нэртэйгээр 2019 оны 5 сарын 16 нд олны хүртээл болгосон. Tasty[5] дуу гарсан үедээ дэлхийн алдартай цахим сэтгүүлүүд дээр онцлогдон Vibe magazine болон B2-гийн хамтарсан Urban Asia Vol.2 цомогт орж байсан юм. Цаашлаад 2020 онд B2 Music-с шинэ EP цомгоо гаргахаар ажиллаж байна. Цомогт багтсан дуун дээр Америкийн нэрт продюсер Harry Fraud хамтран ажиллах юм. Harry Fraud нь Америкийн нэртэй олон уран бүтээлчдийн продюсераар ажилладаг бөгөөд олны мэдэхээр French Montana –гийн продюсер юм.

Өмнөх Амьдрал[засварлах | edit source]

Тамир нь 3 хүүхэдтэй айлын том нь бөгөөд 2007 онд Герман улсруу гэр бүлээрээ нүүж, тэндээ ахлах ангиа Stuttgart хотын Gottlieb Daimler Schule сургуульд сурч дүүргэсэн. Түүнээс өмнө Монголд байх хугацаандаа Goethe герман хэлний сургуульд 9-р анги хүртлээ суралцаж байжээ. Түүний ээж О. Энхтуул Монголын урлагийн салбарт нэртэй жүжигчин бөгөөд Тамир нь багаасаа шүлэг бичих, ном унших сонирхолтой байсан нь одоогийн урлагт хөл тавих суурь нь болсон байв.

Кареер[засварлах | edit source]

2008-2012[засварлах | edit source]

Mrs M нь урлагийн салбар дахь гараагаа Unicorn нэртэй Post Rock, Dream Pop амьд хөгжмийн урсгалаар уран бүтээлүүдээ хийдэг хамтлагт бөмбөрчнөөр тоглож гараагаа эхлүүлж байсан. Хамтлаг байгуулагдсан жилдээ Монголын хамгийн том хөгжмийн наадам болох Playtime дээр тоглож байжээ. Тухайн хугацаанд Unicorn хамтлагаас гадна металл рок урсгалын Аяараас Чанга хамтлагийн гитарчин, дуучин Солонго хамтлагийн гоцлол дуучин зэргээр уран бүтээлүүд хийж байжээ. 2014 оноос эхлэн Mrs M хамтлагаасаа гарч соло дуучны кареераа эхлүүлсэн.

2014-2016[засварлах | edit source]

2014 онд анх Slap Лэйбел болон Clef Records-н "Sing Like a Pro" төслийн уран бүтээлчээр оролцож "Цор Ганц" сингл уран бүтээлийг хийж байсан. Тус дууны продюсераар рэппер "Lil Thug E" ажиллаж мөн хамтран дуулж байжээ. Sing Like a Pro төслийн явцад Gentleman нэртэй шинэ цомгийг Slap Лэйбел–ийн продюсер Billy тэй хамтран хийжээ. Gentleman цомог нь 2016 эхэнд нээлтээ хийсэн бөгөөд нийт 10 дуунаас бүрдсэн түүний анхны цомог юм. Мөн 2016 онд Монголын томоохон хөгжмийн фестиваль болох Playtime-д дуулж байсан. Мөн 2016 оноос хойш Монголын хип хоп хөгжмийн шинэ үеийн төлөөлөл болох "Лойчихсон" бүлэгт харьяалагдан Ginjin, Lil Thug E нартай хамтран уран бүтээл хийх болсон.

2017-2019[засварлах | edit source]

Үргэлжлүүлэн тэрээр Slap Лэйбел-ээс Gentleman нэртэй нийт 10 дуунаас бүрдсэн анхныхаа цомгийг 2016 онд гаргасан. Анхныхаа цомгоос хойш нэг хэсэг уран бүтээлийн завсарлага авсан бөгөөд 2018 оны 12 сарын 20-нд “Гоё Тэ” дуугаа цацаж эргэн уран бүтээлээ хийж эхэлсэн. 2018 оны 11 сараас эхлэн Хонконг-н "B2 Talent Asia LLC"-тэй менежментийн гэрээ байгуулснаар олон улсын хөгжмийн зах зээлд гарахаар зорин ажиллаж эхэлсэн. "B2 Talent Asia"-тай хамтран ажиллаж эхэлснээр "Vibe Magazine" аас гаргасан Азийн олон уран бүтээлчдийг нэгтгэсэн "Urban Asia Vol.1[6]" цомогт "Mrs M – Bang" дуугаар мөн Азийн "Billboard" оос гаргасан "Electric Asia, Vol.2"[7] цомогт "Mrs M - Triangle" дуугаар оролцож байжээ. B2 Talent Asia LLC нь түүний анхны англи хэл дээрх дуулсан "Tasty" дууг продюсерлан ажиллажээ. Tasty дууны хөгжмийн продюсераар Silver Strike ажиллаж, дууны бичлэгийг Hong Kong –ийн B2 Music Studio-д бичүүлжээ. Энэхүү дуу нь түүний 2020 онд гарах шинэ EP цомгийн анхны трак нь юм. Tasty дуу гарсан үедээ дэлхийн алдартай цахим сэтгүүлүүд онцолж байсан бөгөөд Vibe magazine болон B2-гийн хамтарсан Urban Asia Vol.2 цомогт орж байсан юм. Цаашлаад 2020 онд "B2 Music"-с гарах EP цомогт багтсан дуун дээр Америкийн нэрт продюсер Harry Fraud хамтран ажиллах юм. "Harry Fraud" нь Америкийн нэртэй олон уран бүтээлчдийн продюсераар ажилладаг бөгөөд олны мэдэхээр "French Montana" –гийн продюсер юм. Тэрээр энэ хугацаанд эх орондоо уран бүтээлүүдээ Монгол хэл дээр хийсээр байсан ба 2019 онд Монголын томоохон хөгжмийн наадам болох "XMF" –н цор ганц эмэгтэй Headline артист болж байлаа. Лойчихсон бүлгийн рэппер "Ginjin" тэй хамтран 2019 оны сүүлээр “Энэ Мөч”, “Сувгаа Соль” нэртэй 2 сингл уран бүтээл дээр хамтран ажилласан. Тухайн 2 дуу гарсан цагаасаа эхлэн таашаалыг хүртэж Монголын хит уран бүтээлүүдээр нэрлэгдэж байгаа юм.

Гаргасан цомог, уран бүтээлүүд[засварлах | edit source]

Студио Цомог[засварлах | edit source]

Цомгийн нэр Ерөнхий Мэдээлэл Дууны жагсаалт
Gentleman[8]
  • Огноо: 2016 оны
  • Лэйбел: Slap
  • Формат: CD, Digital Download
  1. Intro
  2. Тэр
  3. Sisima
  4. Цор Ганц (хамт. Lil Thug E)
  5. Маамуу
  6. Gentleman
  7. Triangle (хамт. TMk)
  8. Bang
  9. Ambient (хамт. Заяа)
  10. Шөнийн Зочин (хамт. Бо)
  11. Зүрх
  12. Blue
  13. Outro

Сингл уран бүтээлүүд[засварлах | edit source]

Дууны нэр Гарсан огноо
Tasty[9] 2019
Cash Cash 2019
Гоё Тэ 2018
Нэг л зүйл (хамт. Siente) 2018
Single Ladies 2 OST (хамт. Энхзол) 2015
Ядаргаа (хамт. Энхзол) 2015
Beauty (хамт. Амараа) 2015

Хамтарсан уран бүтээлүүд[засварлах | edit source]

  • Тоонот
Уран бүтээлч Дууны нэр Гарсан огноо Цомгийн нэр
Ginjin
  • Сувгаа Соль
2019 Тоос to Зоос
  • Энэ Мөч
Ginjin
  • Ханахгүй (хамт. Lil Thug E)
Наагий
  • Хайртай Юу ?
-
Wolfizm
  • Bad
Psycho
Сарнай
  • Strong Woman
Various Artists
  • Unfriend (A Cool, Энэрэл, Lil Thug E, Ариука, Цэцэ
2018 -
-
Ука
  • Нүдээ л Хий
Don't Stop
Lil Thug E, Ginjin
  • Аригу
2016 -

Цахим холбоос[засварлах | edit source]

Эх Сурвалж[засварлах | edit source]

  1. https://www.unread.today/c/478
  2. https://www.unread.today/c/335
  3. http://www.fact.mn/184314.html
  4. http://www.pmstudio.com/music/music.html?page=20190521-9542
  5. https://www.scmp.com/lifestyle/entertainment/article/3008519/breakout-queen-mongolian-hip-hop-mrs-m-rapping-english-and
  6. https://www.vibe.com/2018/05/vibes-urban-asia-vol-1-music-series
  7. https://www.billboard.com/articles/news/dance/8480824/billboard-presents-electric-asia-vol-2
  8. https://hashtaglegend.com/culture/mongolian-musician/
  9. https://celebmix.com/exclusive-premiere-mrs-m-releases-the-music-video-for-tasty/