Эн Ви Си
Энэ өгүүлэлд цэвэрлэгээ шаардлагатай байна. Та үүнийг цэвэрлэж Монгол Википедиад хувь нэмрээ оруулж болно. |
“Эн Ви Си” ХХК 2007 онд Санхүүгийн Үйлчилгээний Корпорацийн /Financial Services Corporation/ санаачлагаар үүсгэн байгуулагдсан, үндэсний хэмжээний тэргүүлэх болон дэвшилтэт технологид хөрөнгө оруулалт хийдэг Монголын анхны венчур /эрсдэлтэй/ хөрөнгө оруулалтын компани.
“Эн Ви Си” ХХК нь “Санхүүгийн Зохицуулах Хороо”-оос 2007 оны 12-р сард банк бус санхүүгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг авч, хуулийн дагуу үйл ажиллагаагаа эрхэлдэг.
Компани нь санхүүгийн өндөр мэргэжлийн боловсон хүчинтэйн дээр гадаадын болоод олон улсын санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажилладаг нь Монголд шинэлэг үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх боломжийг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын үйлчилгээг оновчтой хүргэдэг.
Манай хөрөнгө оруулалтын үйлчилгээний зорилго нь богино хугацаанд орлого олох бус харин тухайн үйлчлүүлэгчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх замаар тэдгээрийн зах зээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх явдал. Компани үйлчилгээгээ үзүүлэхдээ ирээдүйн үйлчлүүлэгчийн бизнесийн төлөвлөгөө төслийн чанар, түүний менежментийн туршлага, чадварыгголлон анхаардаг.
“Эн Ви Си” ХХК нь өөрийн хөрөнгө оруулалтыг үйлчлүүлэгчдээ улс орондоо тэргүүн зэрэглэлийн хүчирхэг компани болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглүүлдэг. Бид бизнесийн өсөлт ба ирээдүй сайтай дараах салбаруудыг тэргүүлэх зэрэгт үзэж хөрөнгө оруулалт хийдэг. Үүнд:
•Интернет, мэдээллийн технологи •Хөдөө аж ахуй •Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шинэ эх үүсвэр •Био болон нано технологи •Барилгын дэвшилтэт технологи •Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт