Jump to content

Эрариум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Эрариум буюу Сатурни гэдэг нь (Англи хэл:aerarium (Saturni)) Сатурны сүмд байрласан эртний Ромын эрдэнэсийн төв сан хөмрөг. Бүгд найрамдах улсын үед (МЭӨ 509 – МЭӨ 27 он) сенатын хяналтанд байх хоёр квестор эрдэсийг захиран зарцуулдаг байв. Бүх төрлийн орлогоос эрариумд татвар авч, зөвшөөрөгдсөн зардлуудыг гаргадаг байв. Принципатын үе (Ромын эзэнт улсын эхэн үе) (МЭӨ 27 – МЭ 305 он) эрариум үгүй болж, чухал үед эзэн хаад, магистрат (шүүгч) нар сенатын хяналтгүйгээр хэрэглэн, фискигээс (олон төрлийн хувийн болон мужийн сан) шууд ашиглаж байв. МЭ 6 оноос эхлэн Аугуст хаан татварыг хуримтлуулан нийгмийн сан болох эрариум милитарийг үүсгэн, ахмад дайчдад шан харамж олгож байсан ба Эрариум Сатурни нь дахин Ром хотын эрдэнэсийн сан болжээ.

  • Aerarium (article in Smith's Dictionary of Greek and Roman Antiquities)