Татвар

Түүх[засварлах | кодоор засварлах]

Грек улс[засварлах | кодоор засварлах]

Дайны үед Афинд ноогдуулсан татварыг eisphora хэмээдэг байв. Хэн ч энэ татвараас чөлөөлөгддөггүй байсан ба энэхүү татвар нь дайны үеийн тусгай зардлуудад зарцуулагддаг байжээ. Грекийн олон нийт дайны аюул арилсан гэж үзсэн тохиолдолд энэ татварыг хүчингүй болгох эрхтэй байсан байна. Дайн хийж ялж улмаар ашиг хонжоо олсон бол энэхүү нэмэлт эх үүсвэрийг татвар төлсөн иргэдэд буцаан олгодог байсан. Афинчууд мөн түүнчлэн гадаадын иргэд болон эцэг эх нь хоёулаа афин биш хүмүүст хүн амын татвар ноогдуулдаг байсан ба энэ нь нэг эрэгтэй бүрт нэг драхма, эмэгтэйд хагас драхма байжээ. Энэ татварыг metoikion гэж нэрлэдэг байлаа.

Ромын эзэнт гүрэн:[засварлах | кодоор засварлах]

Ромын эртний татварын хэллэг нь portoria гэж байсан бөгөөд энэ нь экспорт,импортод ноогдуулдаг гаалийн татвар байжээ.Цезар Августус Ромын эзэнт гүүрний татварын ихэнх ухаалаг бодлогыг санаачилсан хүн юм. Түүний хаанчлалын үед publicani буюу татвар хураагч хэмээн нэрийдсэн албан хаагчид төв засгийн газарт байлаа. Энэ цаг үед хотуудын захиргааны нэг үүрэг нь татвар хураах явдал болжээ.

Цезар Августус өв залгамжлалын татварыг бий болгож үүнээс бүрдсэн санг цэргийн тэтгэвэр, тэтгэмж олгоход зарцуулж байлаа. Англи болон Герман нь Августусын үндэслэсэн энэхүү өв залгамжлалын татвар дээр суурилан өөрсдийн өв залгамжлалын татварыг бий болгосон түүхтэй. Юлий Цезарийн үед борлуулалтын татварыг дүнгийн 1 хувиар тогтоодог болсон бөгөөд энэ нь Цезарь Августусын үед боолын борлуулалтанд 4хувь бусад бүх худалдаанд 1 хувь байдаг байжээ. Манай эриний 60-аад онд Зүүн Английн хатан хаан Boedicea нь Британийн арлан авилгалд идэгдсэн татвар хураагчдын эсрэг гарсан бослогыг тэргүүлсэн. Баталгаатай биш боловч энэ бослогоор Лондон түүний эргэн тойрон дахь 150 км газарт байсан Ромын бүх цэргүүдийг устгасан гэдэг. Хатан хаан өөрийн армийг 230 000 цэрэгт хүргэж өсгөж нэр нөлөөгөө өргөтгөсөн боловч захирагч Неро энэ бослогыг дарж шинэ засаг захиргааг Британийн аралд тогтоожээ.

Татварын түүхэн дэх нөхцөлүүд:[засварлах | кодоор засварлах]

  1. Aids - тусламж, дэмжлэг. Феодалын нийгмийн үед байсан татварын нэг төрөл бас өөрийн эзэн хаанд жил бүр илгэдэг байсан төлбөр юм.
  2. Danegeld - Дундад зууны үеийн газрын татвар бөгөөд Даничууд довтолсон үед авдаг байснаа зарим үед цэргийн зардлыг санхүүжүүлэх зорилгоор авдаг байжээ. 100 120 акр газар бүрт 2 шиллинг ноогдуулдаг байсан.
  3. Scutage: Арми байрлаж байгаа газрын үйлчилгээний татвар бөгөөд феодалууд төлдөг байсан.
  4. Tallege: Энэ татвар нь Aids-тэй төстэй.
  5. Carucate - Анжисаар хагалсан талбайд ноогдуулдаг татвар.
  6. Төлбөр барагдуулах журам: Хувь хүмүүс болон бүлгүүдээс татварын орлогыг цуглуулах үүрэг хариуцлагыг хүлээсэн анхан шатны байгууллагын үндэс суурь бөгөөд Египет, Ром, Грек, Их Британид анх үүссэн.

Хатагтай Годива[засварлах | кодоор засварлах]

Хатагтай Годива нь 11-р зууны үед Англид амьдарч байсан англо саксон гаралтай бүсгүй юм. Домогт өгүүлснээр түүний нөхөр Леофрикт ноогдуулсан өндөр татварыг багасгахыг шаардаж Ковентри хотын гудамжаар нүцгэн давхисан гэдэг. Англи болон Франц улсуудын хооронд болсон 100 жилийн дайн 1337 онд эхэлж 1453 онд дууссан. 1369 онд шинэ давшилт эхлүүлэхээр төлөвлөж байх үед гарсан эцэргүүсэл бослогын гол шалтгаан нь Хар хунтайж хэмээгдэх Эдвардын харгис ширүүн татварын бодлого байлаа. 14-р зууны үед татварын хэмжээ итгэмээргүй өсөж байсны нэг жишээ нь Ланкестер хотын энгийн ядуу тариачинд ноогдуулсан хүн амын татварыг 520 дахин авч байсан явдал юм. I Карл хаан урван тэрсэлсэн хүмүүсийн балгаар баригдаж цаазлагджээ. Түүний гол асуудал нь парламенттай холбоотой зөрчилдөөн байсан бөгөөд татвар ноогдуулах эрхийг хаанд өгөх үү, парламентад байх уу гэдгээс үүдэлтэй байдаг байна.

Колоний үеийн Америк[засварлах | кодоор засварлах]

Колони орон гадаадын бурам, элсэн чихэр болон бусад өргөн хэрэглээний барааны импортын татварыг багтааж 1764 онд шинэчлэн баталсан Molasses Act-ийн хүрээнд татвар төлдөг байсан. Энэ хууль нь одоо Sugar Act болж өөрчлөгдөн мөрдөгдөж байгаа. Sugar Act нь орлогын хэмжээг хангалттай өсгөж чадахгүй байсан тул Stamp Act-ийг 1765 онд нэмж баталсан. Энэ хуулиар колони оронд хэвлэгдсэн бүх сонин хэвлэлд шууд татвар ноогдуулах болсон.

Stub icon

Энэ эдийн засгийн шинжлэх ухааны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ гэмт хэргийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ эрх зүйн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ улс төрийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.