Jump to content

Махмуд Ялавич

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Махмуд Ялавич (ялавич(түрэг үг)-элчин сайд, 1185 он орчим Хорезмд төрсөн- 1254 онд нас барсан) нь Их Монгол Улсын төрийн зүтгэлтэн, хорезм гаралтай ислам шүтлэгтэй хүн юм.

1218 онд Чингис хааны Хорезмын шах Муххамед руу илгээсэн элч нарын бүрэлдэхүүнд орж байв. Дундад Азийг байлдан дагуулсны дараа Өгэдэй хаан түүнийг Мавренахраын амбанаар томилжээ. 1239-1240 оны орчимд Цагадай өөрийн дураар Махмудыг албанаас огцруулсан бөгөөд хожим өөрийн энэ үйлдлийг ёс бус байсан гэдгийг дүүгийнхээ өмнө хүлээсэн байна. Хятадын хилээс Бухар хүртэл бүх мужууд Махмуд Ялавичийн хүү Масуд бэхэд шилжсэн байна. 1241 оны сүүлэр Өгэдэй хаан нас барж, бэлэвсэн хатан Дөргөнэ засаг барьж эхэлжээ. Тэрбээр Өгэдэйн зөвлөх байсан Елюй Чуцай, Чинхай, Махмуд Ялавич нарыг огцруулж цөлсөн ба Махмуд Ялавич, Чинхай нар Өгэдэй хааны 3-р хүү болох Хүдэнгийнд хоргодож байжээ. 1246 онд Орхон голын эрэг Хархорины ойролцоо болсон их хуралдайгаар Гүюг их хаанд өргөмжлөгджээ. Тэрбээр хаан болоод эхний ээлжинд Махмуд Ялавич, Чинхай нарыг чөлөөлж, Махмуд Ялавичийг Бээжингийн амбанаар томилсон байдаг.

Мөнх хааны хаанчлалын үе

[засварлах | кодоор засварлах]

Баялгаа баталгаажуулахын тулд байлдан дагуулалтыг үргэлжлүүлэх хэрэгтэй байсан Мөнх хаан бүх хүрээнд эцсийн бөгөөд эхний тооллого хийсэн. Эзэнт гүрний эд баялаг, байлдааны ур чадвартай хүмүүсийг дайчилж, энэ тооллогоор газар нутаг, амьтан, түүхий эд /төмөр, давс/ зэргийг тогтоож загварчилсан. 1252 онд Хятадад Бүжир, Махмуд Ялавичийн ажилчид, Мөнхийн хэсгийнхний удирдлага дор тооллого эхлүүлсэн байна. Махмуд Ялавч 1254 онд Чунду хотод нас барсан байна.

Дутуу үлдсэн хүн амыг илрүүлэх, бууж өгсөн газар нутгийн шинэ оршин суугчдыг бүртгэхээр 1255, 1257 болон 1258 онуудад дахин тооллогыг явуулсан бөгөөд Азийн баруун хэсгийг Аргун Ахагаар удирдуулан тоолуулжээ. Хаадын гол төлөөлөгчидтэй ойр дотно хэлхээ холбоо тогтоохын тулд тэр Афганистан, Иран, Ирак, Кавказ зэрэг нутгуудыг 1253-1258 онуудад ажиглаж нягталж үзэв. Алтан орд анх 1254 онд эмх замбараатай болж төвхнөв. Бодит тооллого хойд Кавказад 1254 онд, мөн Новогородод дээд цэгтээ хүрч дууссан. 1259 онд Оросын ноёрхол дээд цэгтээ хүрсэн. Ард түмний татвар төлөх үүргийг тус тусад нь тогтоох болсон бөгөөд үүнийг 1230-аад оны үеэр Туркестанд Махмуд Ялавич анхлан нэвтрүүлжээ. Түүний санаачлага дор татварыг 3 үндсэн төрөл болгон ангилж байсан.

  1. Толгой татвар /гувчуур/ зоосоор бүх насанд хүрсэн эрэгтэй хүмүүст оногдуулдаг байсан.
  2. Хөдөө аж ахуйн татвар /халан/ -ыг орон нутгийн хүмүүс төлдөг байсан.
  3. Арилжааны татвар /тамга/ -ыг бүх арилжаа хийдэг наймаачдаас цуглуулан авдаг байжээ.

Энэ татвараа хотын зах зээлд болон олон тооны харилцагчидтай буудлуудад бэлнээр цуглуулж төвлөрүүлдэг байжээ.