Эрдэнэцогтын Одбаяр
Харагдац
Эрдэнэцогтын Одбаяр (1982 онд Улаанбатар хотод төрсөн)- 2021 оны 6-р сарын 27-ны өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байна.
Эрдэнэцогтын Одбаяр нь 1998 онд ХБНГУ-ын Дресден хотын Бертольт Брехтийн нэрэмжит гимнази, 1998-1999 онд ХБНГУ-ын Лайпциг хотын Штуудийн коллежийг төгсөж, 1999-2006 онд ХБНГУ-ын Дресден хотын Техникийн их сургуулийг Америк судлал, философи, нийгэм, эдийн засгийн түүх чиглэлээр Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. Итгэмжит дипломат цолтой. Англи, франц, герман хэлтэй.
- 2006-2007 онд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Европын газарт мэргэжилтэн,
- 2007-2009 онд Гадаад харилцааны яамны Европын газарт Атташе,
- 2007-2009 онд Гадаад харилцааны яамны Европын газарт Монгол-Европын Холбооны Хамтын ажиллагааны хамтарсан хорооны Нарийн бичгийн дарга,
- 2009-2012 онд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны 3 дугаар, 1 дүгээр Нарийн бичгийн дарга,
- 2012 онд Гадаад харилцааны яамны Америк-Африкын газарт 1 дүгээр нарийн бичгийн дарга,
- 2012-2018 онд Гадаад харилцааны яамны Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн Захирлын үүрэг гүйцэтгэгч,
- 2016-2018 онд Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
- 2018-2021 онд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирал,
- 2021 оны 6-р сарын 28-наас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байна.