Эрдэнэ засгийн унага (дуу)
Эрдэнэ засгийн унага- Монгол ардын уртын дуу.
Монголын үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба "Тунгалаг тамир" романаа бичиж дуусгаад хяналтанд өгч. МАХН-ын Үзэл сурталын хэлтэс, Соёлын яамны эрх бүхий хүмүүс уг романыг хянаад нэг зүйлийг өөрчлөхыг даалгасан гэдэг. Энэ нь шилийн сайн эр Төмөр засарч хүмүүжээд шинэ засгийн бодлогыг дэмжин сайхан амьдарч буй хэсэгт "Эрдэнэ засгийн унага" гэдэг дууг дуулж байгаа нь үзэл суртлын хувьд тохирохгүй байна. Үүнийгээ өөрчил гэсний дагуу Лодойдамба гуай уг дууны бадаг бүрийн сүүлийн хоёр мөрийг аав ээжийн тухай үг болгон өөрчилсөнөөр энэ дуу аав ээжийн тухай дуу болон монгол даяар дуулагдах болсон юм. Уул нь баруун монголын шилийн сайн эрийн тухай дуу ажээ.
Эрдэнэ засгийн унага дууны үг
[засварлах | кодоор засварлах]Эрдэнэ засгийн унага нь хө
Эрвэлзүүлсэнхэн жороо хө
“Элст манхан” нутагтай шүү
Эмгэн буурал ээжтэй шүү
Тов засгийн унага нь
Товолзуулсанхан жороо шүү
“Товцог толгод”-оор нутагтай
Тун чиг өвгөн аавтай шүү
Өндөр засгийн ууланд
Өвөл зунгүй бүглээ шүү
Өргөн цагаан замаар
Өглөө үдэшгүй дөгийлөө шүү
“Намхан цагаан уул”-д нь
Намар хаваргүй бүглээ шүү
Нарийн цагаан замаар
Намар хаваргүй дөгийлөө шүү.[баримт хэрэгтэй]