Эртний Түрэг бичиг
Түрэг-Руни бичиг хэмээн нэрлэгдэх бичиг нь эртний монгол, түрэг угсаатны хэрэглэж байсан цагаан толгой юм.
Эртний Түрэг бичиг (Орхон бичиг, Орхон-Енисей бичиг, Түрэгийн бичиг гэж нэрлэдэг) нь эртний Түрэгийн хаант улсын VIII-X зууны үеийн түрэг хэлийг тэмдэглэхэд ашигладаг цагаан толгой байв.
Гарал үүсэл
[засварлах | кодоор засварлах]Анх 1692 онд Н.Витзен гэдэг хүн Верхотуре хавиас, 1696 онд С.Ремезов Талас голын эх орчмоос үл мэдэгдэх бичигтэй чулуунууд олсноо мэдээлжээ. Ф.И.Страленберг 1730 онд Уйбат болон Енисей мөрний хөндийд орших ийм бичигтэй хөшөөнүүдийн тухай мэдээлсэн. Оросын I Пётр хааны заавраар 1722 онд Д.Е.Мессершмидт удирдсан Сибирийн экспедицийн тэмдэглэлд дээрх бичигтэй хөшөө, хад, чулууны талаар дурджээ. 1818 онд оросын жуулчин Григорий Спасский "Сибирский вестник" сэтгүүлд тодорхой мэдээ нийтлүүлснээр учир нь мэдэгдэхгүй бичигтэй хөшөөний тухай олны анхаарлыг татжээ.
Үл мэдэгдэх бичигтэй бараг адил бичиг Скандинавын хойгт байсан бөгөөд тэндэхийн хэлний нэг аялгуугаар энэ бичиг "РУНИ" (нууц бичиг, учрыг нь тайлж чадаагүй бичиг) гэж нэрлэгдэх болов. Нийтийн тооллын II-XIII зууны үед Скандинавын газарт амьдрагч ард түмэн мэргэ, төлөг, тахилга, шүтлэгийн зүйл, хаягийн тэмдэг болгон "руни" бичгийн үсгийг хэрэглэж байсан түүхтэй. Төв Ази, Сибирь нутгаас төсөөтэй бичиг олдсон нь Финланд, Дани зэрэг орны анхаарлыг татаж үүний учрыг тайлахыг сонирхох болжээ. Энэ бичгийн нэг үгийг ч уншиж чадахгүй байсан эхний үед янз бүрийн таамаглал дэвшүүлцгээв. Жишээ нь: Т.Байер энэ бичгийг хуучин кельт гаралтай ард түмний бичиг гэсэн бол П. С. Паллас хуучин гот бичгийн нэг төрөл гэж таамаглав. Зарим европ (Скандинав) хүн өвөг дээдсийнхээ нутаг бол Сибирь, төв Ази байсан юм биш биз гэж бодоход хүрсэн. Энэ бүх нууцыг тайлсан хариу өгсөн анхны хүн бол Копенгагены их сургуулийн харьцуулан судлах хэл зүйн тэнхимийн профессор Томсен Вильгельм Людвиг (1842-1927) юм. В.Томсен хэдэн арван мянган үсгийн дүрсийг ажиглаж, төсөөтэй дүрсийг эмхэтгэн нэгтгээд энэ бичиг 38 дүрс (үсэг)-ээс бүтжээ гэсэн нь нотлогдов.
Хөшөө босгох үед Тан улсын хааны бичүүлсэн ханз бичгээс "тү-кюэ" (түрүг), "кюэ-тэгин" (Күлтэгин), "би-киэ" (Билигэ) гэсэн үгнүүдээс "т, к, ү" авиануудыг ялган таньж "тнгри" (тэнгэр) гэсэн үгийг уншиж тайлжээ. Энэ мэт шаргуу оролдсоор түрүг бичгийн нууцыг тайлсан байна. Ийнхүү 1893 оны 12 сарын 15-нд Дани улсын хааны шинжлэх ухааны нийгэмлэгийн хуралд 15 хуудсанд багтсан илтгэл хэлэлцүүлж нүүдэлчдийн соёл иргэншлийн түүхийг гэрэлтүүлсэн нээлт хийжээ. Энэхүү 1893 оноос хойш түрүг бичгийн битүүлэг учир тайлагдаж Төв азийн нүүдэлчин монгол түрүгийн түүх, соёл иргэншлийн нууц гэрэлтэн тодрох эхлэл тавигдсан гэж үзвэл зохилтой. Хөшөө чулууны бичиг нь Хөх Түрүгийн улс төрийн хураангуй түүх юм.
Хөшөө чулууны бичгийг "руни" (нууц бичиг) эсвэл "Орхон - Енисейн бичиг", "Түрүг бичиг" гэж олноор нэрлэж ирсэн байх бөгөөд 2019 оноос "Хүн бичиг" буюу Хүннүчүүдийн бичиг үсэг гэж Монголчууд үзэж байгаа. Учир нь Хүннүчүүд нь түүхэн эх сурвалжаар нотлогдож буй хамгийн эхний Монгол, Төв ази дахь гүрэн бөгөөд Түрэгүүдийн өвөг учир уг бичгийг Түрэгээр нэрлэх нь зохисгүй. Мөн хүн бичгийн гарал нь нийтийн тооллын өмнөх VI-IV зуунд оршиж байсан Архемедины эзэнт гүрний хэрэглэж байсан арамей бичгээс нэг хувилбар болон нэвтэрсэн юм. Хүн бичгийн хэл нь монгол түрэг хэлний аль алины шинжийг хадгалсан, авиазүйн хувьд нарийн боловсорсон дүрэм журамтай бичиг байжээ. Үгийг эр эмээр ялгахаас гадна эр үгэнд бичдэг эгшиг, гийгүүлэгч, эм үгэнд бичдэг эгшиг, гийгүүлэгчтэй байсан, түүнчлэн тухайн үгийн дуудлагыг тусгаж бичдэг байжээ.
Тэмдэгтүүдийн хүснэгт
[засварлах | кодоор засварлах]Эгшиг үсгүүд
[засварлах | кодоор засварлах]Орхон | Енисей
хувилбарууд |
Орчуулга | Олон улсын
цагаан толгойн дуудлага | |
---|---|---|---|---|
Зураг | Бичвэр | |||
𐰀 | 𐰁 𐰂 | a, ä | /ɑ/, /æ/ | |
𐰃 | 𐰄 | ı, i | /ɯ/, /i/ | |
| 𐰅 | e | /e/ | |
𐰆 | o, u | /o/, /u/ | ||
𐰇 | 𐰈 | ö, ü | /ø/, /y/ |
Гийгүүлэгч үсгүүд
[засварлах | кодоор засварлах]Ардаа эгшигтэй | Урдаа эгшигтэй | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Орхон | Енисей
хувилбарууд |
Орчуулга | Олон улсын цагаан
толгойн дуудлага |
Орхон | Енисей
хувилбарууд |
Орчуулга | Олон улсын цагаан
толгойн дуудлага | ||
Зураг | Бичвэр | Зураг | Бичвэр | ||||||
𐰉 | 𐰊 | b¹ | /b/ | 𐰋 | 𐰌 | b² | /b/ | ||
𐰑 | 𐰒 | d¹ | /d/ | 𐰓 | d² | /d/ | |||
𐰍 | 𐰎 | ǧ | /ɣ/ | 𐰏 | 𐰐 | g | /ɡ/ | ||
𐰞 | 𐰟 | l¹ | /l/ | 𐰠 | l² | /l/ | |||
𐰣 | n¹ | /n/ | 𐰤 | 𐰥 | n² | /n/ | |||
𐰺 | 𐰻 | r¹ | /r/ | 𐰼 | r² | /r/ | |||
𐰽 | s¹ | /s/ | 𐰾 | s² | /s/ | ||||
𐱃 | 𐱄 | t¹ | /t/ | 𐱅 | 𐱆 | t² | /t/ | ||
𐰖 | 𐰗 | j¹ | /j/ | 𐰘 | 𐰙 | j² | /j/ | ||
𐰴 | 𐰵 | q | /q/ | 𐰚 | 𐰛 | k | /k/ | ||
𐰸 | 𐰹 | oq, uq, qo, qu, q | /oq/, /uq/, /qo/, /qu/, /q/ | 𐰜 | 𐰝 | ök, ük, kö, kü, k | /øk/, /yk/, /kø/, /ky/, /k/ |
Бусад гийгүүлэгч тэмдэгтүүд
[засварлах | кодоор засварлах]Орхон | Енисей
хувилбарууд |
Орчуулга | Олон улсын
цагаан толгойн дуудлага | |
---|---|---|---|---|
Зураг | Бичвэр | |||
𐰲 | 𐰳 | č | /tʃ/ | |
𐰢 | m | /m/ | ||
𐰯 | p | /p/ | ||
𐱁 | 𐰿 𐱀 𐱂 | š | /ʃ/ | |
𐰔 | 𐰕 | z | /z/ | |
𐰭 | 𐰮 𐰬 | ñ | /ŋ/ | |
𐰱 | ič, či, č | /itʃ/, /tʃi/, /tʃ/ | ||
𐰶 | 𐰷 | ıq, qı, q | /ɯq/, /qɯ/, /q/ | |
𐰨 | 𐰩 | -nč | /ntʃ/ | |
𐰪 | 𐰫 | -nj | /ɲ/ | |
𐰡 | -lt | /lt/, /ld/ | ||
𐰦 | 𐰧 | -nt | /nt/, /nd/ | |
𐱇 | ot, ut | /ot/, /ut/ | ||
𐱈 | baš | /baʃ/ |