Jump to content

Британийн номын сан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Британийн номын сан (англи. British Library) Их Британийн үндэсний номын сан бөгөөд каталогийн эд зүйлсээрээ дэлхийн хамгийн том номын сан юм. Үүнд олон орны 170-200 сая сурвалж нэгж байдаг байна.

Британий номын сан

Британийн номын сан нь Их Британи, Ирландад хэвлэгдсэн ном бүрийг (өдөрт 8,000 орчим) хүлээн авч хадгалдаг бөгөөд үүнээс гадна Их Британид зарагдсан гадаад номууд нэлээд хувийг эзэлдэг. Уг номын сан нь Британий Соёл, хэвлэл мэдээлэл, спортын яамнаас санхүүждэг төрийн өмчийн бус байгууллага юм.

Британийн номын сан нь ном, гар бичмэл, сэтгүүл, сонин, дууны болон хөгжмийн бичлэг, видео, тоглуулах скрипт, патент, газрын зураг, тамга, сийлбэр, уран зураг, мэдээллийн сангийн өгөгдөл зэрэг олон хэлээр, хэвлэмэл болон цахим хэлбэрээр олон төрлийн материал бүхий томоохон судалгааны номын сан юм. Номын сангийн сан хөмрөгт 14 сая орчим ном, түүнчлэн манай эриний өмнөх 2000 оны үеийн гар бичмэл, түүхийн дурсгалт зүйлс багтсан байна. Номын сангийн цуглуулга жил бүр гурван сая орчим номоор арвижиж, 9.6 км урт шинэ номын тавиурууд нэмэгддэг байна. Тус номын сангийн уншлагын танхимууд 1200 гаруй уншигчийн суудалтай ажээ.

1973 он хүртэл тус номын сан Британийн музейн нэг хэсэг байсан. 1972 оны Их Британийн номын сангийн тухай хуулиар (англи. The British Library Act) номын санг музейгээс тусгаарласан. 1997 онд Британийн номын сан Лондон хотын Сент Панкрас дүүрэг дэх тусгай номын сангийн зориулалтын барилга руу нүүжээ.

Британийн номын санг төрөөс санхүүжүүлдэг бөгөөд төлбөрт үйлчилгээ, иргэдийн хандив, сайн дурын ивээн тэтгэгчдээс нэмэлт санхүүжилт авдаг. Номын сангийн удирдах зөвлөл нь 8-13 хүний ​​бүрэлдэхүүнтэй байдаг бөгөөд тэдгээрийн нэгийг нь хаан, бусад гишүүдийг Соёл, хэвлэл мэдээллийн сайд томилдог байна.

Дунхуанийн гар бичмэл

Номын сангийн уншлагын танхимууд үнэ төлбөргүй, насны хязгаарлалтгүй боловч тогтсон практикийн дагуу бусад номын сангийн санг ашиглах боломжтой 18-аас доош насны уншигчдыг уншлагын танхимд оруулахыг хориглодог байна. Шинжлэх ухааны судалгааны ажил хийдэг уншигчид Британийн номын сангийн цуглуулгад ажиллах боломжийг олгодог тусгай уншигчийн үнэмлэх авдаг юм.

Үнэ, цэнтэй цуглуулга, өвөрмөц үзмэрүүд

[засварлах | кодоор засварлах]
  • Дунгуанийн гар бичмэлүүд /Аурел Стайны цуглуулга/;
  • МЭӨ 3-р зууны Алмазан ном;
  • Линдисфаны Евангели 7-р зууны гар бичмэл;
  • 1450 оны анхны хэвлэмэл ном «Гутенбергийн Библи» хоёр хувь ;
  • 1215 оны Английн «Эрх чөлөөний Их цааз» (латин. Magna Charta Libertatum) хоёр хувь;
  • «Беовульф» туужийн цорын ганц хувь;
  • Грек хэлээрх Синай дахь сүмийн Библийн хууль (лат. Codex Sinaiticus) 347 хуудас (Зөвлөлтийн Засгийн газраас худалдаж авсан);
  • "Контарины Планисфер", Америк тивийн 1506 оны анхны хэвлэмэл газрын зураг;
  • Хөгжмийн зохиолч Бах, Моцарт, Малер, Бриттен нарын гар бичмэл хөгжмийн ноотнууд;
  • Леонардо да Винчи-гийн гар бичмэлүүд;
  • Pastime with Good Company дууны гар бичмэл.