Эрэлтийн хууль
Эдийн засагт үнэ, эрэлт хоёрын урвуу хамаарлыг эрэлтийн хууль гэнэ. Өөрөөр хэлбэл эрэлтийн хууль гэдэг нь, эрэлтэнд нөлөөлөх бусад бүх хүчин зүйлсийг тогтмол гэж үзэх тохиолдолд, бүтээгдэхүүний үнэ өсмөгц(↑) эрэлтийн тоо хэмжээ багасаж(↓); эсрэгээрээ, бүтээгдэхүүний үнэ буурмагц(↓) эрэлтийн тоо хэмжээ ихсэх(↑) зүй тогтолыг хэлнэ. Энгийнээр, эрэлтийн хууль нь бүтээгдэхүүний үнэ болон түүний тоон хэмжээ хоёрын хоорондох урвуу хамаарал ба уян хатан байдлыг харуулдаг.
Бараа бүтээгдэхүүний хэмжээ болон үнэ нь урвуу хамааралтай. Энэхүү хамаарал дахь тогтмол хүчин зүйлс нь бусад барааны үнэ болон хэрэглэгчийн орлого юм[1]. Гэвч бараа бүтээгдэхүүний үнэ болон эрэлтийн хэмжээ хоорондох урвуу хамаарлыг харуулах эрэлтийн хуулинд хэд хэдэн онцлог тохиолдлууд оршино.
Зүүлт тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ Investopedia, Retrieved 9 September 2013