Юкатаны хойг
Appearance
(Юкатан-с чиглүүлэгдэв)
Юкатаны хойг (Испани: Península de Yucatán) нь Мексик, Гватемал, Белиз улсууд орших, Мексикийн булан ба Карибын тэнгисийн хооронд байх хойг юм.
Юкатаны хойгт майячуудын дурсгал их хэмжээгээр олддог.
Нэрийн гарал
[засварлах | кодоор засварлах]Юкатан гэдэг нь нутгийн хэлээр "Чиний хэлж байгааг ойлгохгүй байна" гэсэн утгатай Yuk ak katán буюу Ma' k u'uyik a t'àani' гэдэг үгнээс гаралтай гэж үздэг. Анх тус нутагт очсон худалдаачид газрын нэрийг асуухад ингэж хариулсан нь хойгийн нэр болж үлдсэн гэгддэг боловч өөр олон янзын тайлбар байдаг байна.