Юрийн галавын цэцэрлэг (кино)

Юрийн галавын цэцэрлэг
Найруулагч:Стивен Спилберг
Продюсер:Кэтлин Кеннеди
Жералд Р. Молен
Стивен Спилберг
Зохиол:Дэвид Коэпп
Майкл Крайтон
Дүрүүдэд:Сэм Нэйлл
Лаура Дэрн
Жэфф Голдблум
Ричард Аттенбороу
Боб Пэк
Мартин Ферреро
Б.Д. Вонг
Самуэл Л. Жэксон
Вэйн Найт
Жозеф Маццелло
Ариана Ричардс
Хөгжмийн
зохиолч:
Жон Виллиамс
Зураглаач:Дин Канди
Эвлүүлэгч:Майкл Кан
Студи:Амблин Энтертэйнмэнт
КомпаниЮниверсал Пикчерс
Нээлт:1993 оны 6 сарын 11
Хугацаа:127 минут
Улс:Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Хэл:Англи
Испани
Төсөв:$63 сая[1]
Орлого:$914,691,118[2]

Юрийн галавын цэцэрлэг (Англи: Jurassic Park) нь найруулагч Стивен Спилбергийн бүтээсэн, 1993 оны Америкийн шинжлэх ухааны зөгнөлт, адал явдалт кино[3] юм. Майкл Крайтоны ижил нэртэй романаас сэдэвлэн бүтээжээ. Гол дүрүүдэд Сэм Нэйлл, Лаура Дэрн, Жэфф Голдблум, Ричард Аттенбороу, Боб Пэк нар тоглосон.

Киноны үйл явдал Төв Америкийн Коста-Рикагийн Номхон далайн эрэг хавьд орших Исла Нублар хэмээх хийсвэр арал дээр өрнөх бөгөөд тэнд нэгэн тэрбумтан генетикч эрдэмтийн багийн хамт үлэг гүрвэлүүдийг хувилж бий болгон, хөгжөөнт цэцэрлэг байгуулдаг.

Крайтоны номыг хэвлэгдэхээс өмнө Варнер Брос, Коламбиа Трайстар, 20-р Зуун Фокс, Юниверсал зэрэг кино студиуд аль хэдийн кино хийх эрхийн төлөө өрсөлдөж эхэлсэн аж. 1990 онд ном хэвлэгдэхийн өмнө Юниверсиал Студиогоор дэмжүүлсэн Спилберг кино хийх эрхийг авч, Крайтонд нэмж $500,000 өгөн кино зохиол болгуулсан.[4] Дэвид Коэпп эцсийн хувилбарыг бичсэн бөгөөд эх роман дахь илэрхийллүүд, хүчирхийллийг харуулсан хэсгүүд зэрэг нэлээд хэсгийг хасч, дүрүүдэд ч өөрчлөлт оруулсан байна.

Юрийн галавын цэцэрлэг-ийг компьютерээр дүрслэн хийсэн бөгөөд шүүмжлэгчдээс маш өндөр үнэлэлт авсан юм. Тухайн үедээ $914 сая долларын орлого олж, E.T. the Extra-Terrestrial киног даван дэлхийн хамгийн өндөр орлого олсон кино болж байсан бөгөөд 4 жилийн дараа Титаник кино уг амжилтыг эвдсэн юм. Өдгөө уг кино хамгийн өндөр орлого олсон кинонуудын жагсаалтад 16-рт (инфляцийг тооцвол Хойд Америкт 18-д) бичигддэг. Оскарын шагналыг шилдэг дуу чимээ, шилдэг дуу оруулга, шилдэг визуал эффектийн төрлөөр хүртсэн.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Jurassic Park (1993)". Box Office Mojo. 1993-09-24. Retrieved 2010-06-26.
  2. "Jurassic Park". Box Office Mojo. Retrieved 2007-02-08.
  3. AllRovi — Movie and Music
  4. Jurassic Park Franchise - Park Pedia - Jurassic Park, Dinosaurs, Stephen Spielberg

Гадны холбоосууд[засварлах | кодоор засварлах]