Jump to content

Юрий Соломин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Юрий Соломин. 2019 он.

Юрий Соломин (орос. Ю́рий Мефо́дьевич Соло́мин, 1935 оны 6-р сарын 18-нд ЗХУ-ын Чита хотод төрсөн-2024 оны 1-р сарын 11-нд Москва хотод нас барсан) — Зөвлөлтийн бөгөөд Оросын жүжигчин, тайз болон дэлгэцийн найруулагч, театрын урлагийн багш, 1988 оноос Орос Улсын академик Бага театрын (орос. Государственного академического Малого театра России) уран сайхны удирдагч. ОХУ-ын Хөдөлмөрийн баатар (2020), ЗХУ-ын Ардын жүжигчин (1988). Тэрээр Зөвлөлт Оросын Ардын жүжигчин Виталий Соломины (1941—2002) төрсөн ах нь юм.

Юрий Соломин 1935 онд ЗХУ-ын Дорнод Сибирийн хязгаарын Чита хотод (ОХУ-ын Ар Байгалийн хязгаарын төв) хөгжмийн багш эх Зинаида Ананьевна Рябцева (1910—1992), эцэг Мефодий Викторович Соломин (1905—1960) нарын хүү болж төрсөн. Бага наснаасаа хотын пионерын ордны жүжигт оролцож байжээ.

2015 онд В.Путинээс шагнал хүртэх үеэр

1953 онд дунд сургуулиа дүүргээд ЗХУ-ын Бага театрын дэргэдэх М.Щепкиний нэрэмжит Театрын урлагийн дээд сургуульд (орос. Высшее театральное училище им. М. С. Щепкина) элсэн орсон байна. 1957 онд дээд сургуулиа төгсөөд Бага театрын жүжигчин болжээ.

1980 оноос театрт найруулагч болсон.

1988 оноос "Бага театр"-ын уран сайханы удирдагч болсон байна.

2024 оны 1-р сарын 11-нд бөөрний дутагдал өвчнөөр нас барсан.

Дэлгэцийн дүрүүд

[засварлах | кодоор засварлах]
Он Киноны нэр Бүтээсэн дүр
1960 Нойргүй шөнө/ Бессонная ночь Кауров, инженер (анхны дүр)
1965 Нэг хорооны хөгжимчид/ Музыканты одного полка Алексей Илютинский, валторнист
1965 Эхийн зүрх/ Сердце матери Дмитрий Ульянов
1965 Хөөгчид /Погоня Николай Макарович, хошууч, анчин
1966 Эхийн үнэнч сэтгэл/ Верность матери Дмитрий Ульянов
1967 Хатуужил /Сильные духом майор Мартин фон Геттель
1967 Одер мөрөн дэх хавар/ Весна на Одере Александр Мещерский, ахмад
1969 Улаан майхан /Красная палатка Трояни, инженер
1969 Генралын туслах /Адъютант его превосходительства Кольцов, ахмад, генералын ахлах туслах
1970 Галд автсан далай/ Море в огне Петров, ахмад
1971 Үдэш ч болсон, өглөө ч болсон.../И был вечер, и было утро… Штубе
1971 Мөрдөн байцаагч/ Инспектор уголовного розыска Головко, майор милиции
1971 Даурия Семён Нагорный, кузнец, большевик
1972 Дөрөв дэх/ Четвёртый Чарльз Говард
1972 Миний амьдрал/ Моя жизнь Владимир Благово, доктор
1974—1977 Бүслэлт /Блокада Алексей Звягинцев, хошууч
1975 Соколово генерал Шафаренко
1975 Дерсу Узала Владимир Арсеньев
1976 Цагаан шөнийн аялгуу/ Мелодии белой ночи Илья, хөгжмийн зохиолч-удирдаач
1976 Гэмт хэрэг/ Преступление Стрельцов, цагдаа, мөрдөн байцаагч
1977 Зовлон дундуур явсан нь /Хождение по мукам Телегин
1978 Сургуулийн бүжиг/ Школьный вальс Павел Кнушевицкий, эмч
1978 Энгийн гайхамшиг/ Обыкновенное чудо Эмиль (вокал: Л. Серебренников)
1978 Нисдэг багваахай/ Летучая мышь Генрих Айзенштайн (вокал: В. Барляев)
1980 Цонх дахь гэрэл/ Свет в окне Егоров
1981 Крик тишины Дронов
1983 Сарны туяа / Лунная радуга Никольский
1983 Тэмдэггүй өглөө/ /Утро без отметок Славин, тагнуулч
1984 Түүний амьдралын эрэг /Берег его жизни Николай Миклухо-Маклай
1984 ТАСС мэдэгдэх бүрэн эрхтэй /ТАСС уполномочен заявить… Славин, КГБ-ын хурандаа
1985 Софья Ковалевская Их гүн
1986 Дуучин орос/ Певучая Россия Митрофан Пятницкий
1987 Сонин угсаа залгамжлагч /Загадочный наследник Зыкин, Элчин сайд
1989 Прокурорт зориулсан бэлэг /Сувенир для прокурора Измайлов Захар Петрович, прокурор
1991 Анна Карамазофф Хурандаа генерал
1992 Эхлээд үг байсан /В начале было слово Святослав
2003 Эх орон хүлээж байна/ Родина ждёт Рокотов, дэслэгч генерал
2004 Москвагийн түүх/ Московская сага Градов, эмч
2005 Цахлай /Чайка Сорин,
2008 Мальтын загалмай / Мальтийский крест Долматов
2008 Ялагдашгүй/ Непобедимый Рокотов, дэслэгч генерал
2008 Хүнд элс/ Тяжёлый песок Дольский, өмгөөлөгч
2009 Исаев Владимиров,
2009 Кромовъ Томилин, генерал
2010 Буцлах цэг /Точка кипения Иван Матвеевич, охранник в больнице
2013 Тойрог гудамж /Бульварное кольцо Юсупов