Jump to content

Ямашита Харүхиро

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ямашита Харүхиро
Спортын гимнастик
Төлөөлдөг улс:  Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЯмашита Харүхиро
Төрсөн огноо (1938-11-11) 11 сарын 11, 1938 (87 настай)
Төрсөн газарЭхимэ, Үважима
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байрТокио 1964Баг
Алтан медаль – нэгдүгээр байрТокио 1964Харайлт
Дэлхийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байрПрага 1962Баг
Мөнгөн медаль – хоёрдугаар байрПрага 1962Харайлт
Алтан медаль – нэгдүгээр байрДортмунд 1966Баг
Алтан медаль – нэгдүгээр байрДортмунд 1966Харайлт

Ямашита Харүхиро (山下 治広 Yamashita Haruhiro?, 1938 оны 11 сарын 11-нд Эхимэ аймгийн Үважима хотод төрсөн) нь 1964 оны зуны олимпын хошой алтан медальт, Японы гимнастикч юм. Хожим гэрлэхдээ овгоо Мацүда (松田) болгон сольжээ.

Үважима Зүүн ахлах сургууль, Японы Биеийн Тамирын Их Сургуулийг дүүргэсэн.

Зодог тайлаад Биеийн Тамирын Их Сургуульдаа багшилж байснаас гадна 1970-д онд Индиана мужийн Их Сургуульд биоритмийн талаар судалгаа хийж байсан.

1976 оны Монреалийн олимпод Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, Японы багийн ерөнхий албаны ажилтны хувиар оролцжээ. Мөн 1990 оны Азийн наадамд Японы шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан.

Японы Гимнастикийн Холбооны гүйцэтгэх захирал зэрэг албыг хашиж байсан тэрээр 2000 онд Японы гимнастикчдаас Такэмото Масао, Оно Такаши, Эндо Юкио нарын дараа Олон Улсын Гимнастикийн Алдрын Танхимд багтсан 4 дэх тамирчин болсон билээ.