Ян Матейко

Ян Алоизи Матейко (польш. Jan Alojzy Matejko; 1838 оны 6-р сарын 24-нд Краков хотод төрсөн—1893 оны 11-р сарын 1-нд Краковт нас барсан) — Түүхэн үйл явдлын сэдвээр уран бүтээлээ туурвидаг Польшийн алдартай уран зураач.
Тэрээр том дэлгэц бүхий «Грюнвальдын тулаан» (польш. Bitwa pod Grunwaldem) - 1878 он, «Люблины Холбоо» (польш. Unia lubelska) - 1869 он, «Станчик - хааны алиа салбадай» (польш. Stańczyk) - 1862 он, «Пётр Скаргигийн номлол» (польш. Kazanie Skargi) - 1864 он, «Рейтан. Польшийн уналт» (польш. Rejtan – Upadek Polski) - 1866 он, болон харандаагаар зурсан «Польшийн хаад, ноёдын цээж зураг» (польш. Poczet królów i książąt polskich) цомгоороо юуны өмнө алдартай болсон. Мөн тэрээр 1888-1889 онд «Польшийн соёл иргэншилийн түүх» 12 цуврал зураг бүтээсэн бөгөөд «Варна дахь тулаан», «Ян Казимирын тангараг», «Ян Собеский Венад» зэрэг уран зураг зурсан хүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]
Ян Матейко 1838 оны 6-р сарын 24-нд Краков хотод хөгжмийн багш эцэг Фрэнсис Ксавери Матейко, герман-польш гаралтай эх Жоанна Каролин Россберг нарын 11 хүүхэдтэй айлын 9 дэх хүүхэд болж төржээ. Хүүхэд байхдаа тэрээр Австрийн арми Краковыг буудсанаас амьд үлдсэн гэдэг (1848). Тэрээр Краков дахь Дүрслэх урлагийн сургуульд (1852-1858), Мюнхений Урлагийн академид (1859), Герман Аншуцын удирдлага дор, Венад (1860) суралцжээ. 1860 оноос тэрээр Краков хотод ажиллаж, 1873 оноос орон нутгийн урлагийн сургуулийг удирдаж байгаад 1893 онд нас барсан байна.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Ян Матейкогийн уран бүтээлүүд Варшавын Үндэсний музей (польш. Muzeum Narodowe w Warszawie), Краковын Үндэсний музей (польш. Muzeum Narodowe w Krakowie), Львовын үндэсний урлагийн галерей (украин. Львівська національна галерея мистецтв імені Бориса Возницького) болон бусад цуглуулгад хадгалагддаг. Тэрээр мөн өнгөт шилэн зураг хийдэг байжээ. Львов дахь сүмийн будсан шилэн цонх түүний бүтээл юм.
1865 онд түүний "Скаргагийн мөргөл" зураг нь Парисын үзэсгэлэнгээс алтан шагнал хүртсэн бол 1866 онд Парист "1773 онд Сейм дахь Тадеуш Рейтан" зургаар дахин нэгдүгээр зэргийн алтан шагнал хүртсэн байна.