Jump to content

Японы Төв банк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Японы Төв банк

Японы Төв банк (япон. 日本銀行 , Nippon Ginkō) —Япон улсын Төв банк бөгөөд Токиод байралдаг. Төв банк нь Японы засгийн газраас хараат бус байгууллага боловч мөнгөний бодлого нь улсын удирдлагын эрх мэдлийн хүрээнд байдаг. Макро эдийн засгийн үүднээс авч үзвэл урт хугацаанд үнийг тогтвортой байлгах нь гол үүрэг нь гэж үздэг. Гэсэн хэдий ч улс төрийн салбар богино хугацааны арга хэмжээ авах хандлагатай байдаг байна. Төв банкны бие даасан байдал, урт хугацаанд нийгмийн сайн сайхан байдлыг хангах, улс төрийн төвийг сахих үүднээс хангагддаг юм.

1873 онд Японд Үндэсний банкны тухай хуулийн (Америкийн 1863 оны хуулийн хуулбар байсан) үндсэн дээр үндэсний банкууд байгуулагдаж эхэлсэн байна. 1876 ​​он хүртэл банкуудын гаргасан мөнгөн дэвсгэртийг металлаар баталгаажуулаагүйн улмаас банкуудын үйлдвэрлэл, худалдааг санхүүжүүлэх боломж хязгаарлагдмал байжээ. 1876 ​​онд банкууд засгийн газрын зээлийн бондыг барьцаалан мөнгөн тэмдэгт гаргах эрхийг авсан учраас тус улсын банкуудын тоо огцом нэмэгдэж, 1870-аад оны сүүлчээр Японд 151 банк ажиллаж байжээ.

Банкуудын огцом өсөлт, хяналтгүй мөнгө хэвлэх явдал нь инфляци өсгөхөд хүргэсэн байна. Эдийн засгийг сүйрүүлэхгүйн тулд 1882 онд Японы Төв банкийг байгуулжээ. Тус банк нь анх 30 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааныхаа гол зорилго нь инфляцийг бууруулах явдал байсан юм.

1885 оноос хойш банк цэвэр мөнгөөр ​​сольж болох мөнгөн дэвсгэрт гаргаж эхэлсэн бөгөөд 1889 оны хуулиар мөнгөн тэмдэгт хэвлэн гаргах журмыг тогтоож өгчээ. Үүнээс хойш Японы Төв банкнаас гүйлгээнд гаргах мөнгөн дэвсгэртийг 100 хувь цэвэр мөнгөөр ​аталгаажуулах шаардлагатай болсон байна. Банк тогтоосон хязгаараас хэтэрсэн нэмэлт мөнгөн тэмдэгтийг зөвхөн Сангийн сайдын зөвшөөрлөөр гаргадаг байсан.

1897 онд Япон улс алтаар баталгаажулах монометаллизмын системд шилжсэн бөгөөд энэ нь Шимоносэкигийн гэрээний дагуу Япон улс Хятадаас авсан дайны нөхөн төлбөр ихээхэн хэрэг болсон байна. Мөнгөн дэвсгэртийг зөвхөн Японы Төв банк гаргах боломжтой бөгөөд эзэмшигчдийн хүсэлтээр мөнгийн алтаар сольж болдог байв. Улмаар Японы Төв банкнаас гаргасан японы иен улс даяар хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болсон. Японы Төв банк гаргасан мөнгөн дэвсгэртээс сар бүр жилийн 1.25 хувийн татвар төлдөг байв. 1931 оны 12-р сараас хойш Японы банкны мөнгөн дэвсгэртийг алтаар солихыг зогсоосон.

Улмаар банкны үйл ажиллагааны хугацааг дахин 30 жилээр сунгаж, 1942 онд хууль батлагдаж, Японы төв банк засгийн газрын мэдэлд шилжсэн байна. Японы Сангийн сайд тус банкны дүрэмд бие даан өөрчлөлт оруулах эрхийг авсан бөгөөд 1949 онд Улс төрийн зөвлөл байгуулагдаж, мөнгөний зохицуулалтын чиглэлээр төрийн ашиг сонирхлыг тодорхойлж эхэлсэн юм. 1979 онд Банкны тухай хуулийг шинэчилж, Төв банкинд мөнхийн статус олгосон. 1998 оны 4-р сарын 1-нд Японы банкны тухай шинэ хууль хүчин төгөлдөр болсон бөгөөд үүний дагуу тус банк Сангийн яамнаас хараат бус болсон байна.

Японы Төв банкны чиг үүрэг

[засварлах | кодоор засварлах]
  • Мөнгөн тэмдэгт гаргах;
  • Зээлийн бодлогыг хэрэгжүүлэх (заавал байлгах нөөцийн хувь хэмжээг өөрчлөх, санхүүгийн зах зээл дэх үйл ажиллагаа, хөнгөлөлтийн хүүгийн зохицуулалт);
  • Арилжааны банкуудын хооронд харилцан төлбөр тооцоо хийх;
  • Санхүүгийн байгууллагын санхүүгийн байдал, удирдлагад хяналт тавих, аудит хийх;
  • Засгийн газрын үнэт цаастай гүйлгээ хийх;
  • Олон улсын үйл ажиллагаа явуулах;
  • Эдийн засгийн дүн шинжилгээ хийх, онолын судалгаа хийх.

Төв банкны эрхлэгчид

[засварлах | кодоор засварлах]
  1. Ёшихара Шигэтоши (1882-1887)
  2. Томита Тэцүносүкэ (1888-1889)
  3. Кавада Койчиро (1889-1896)
  4. Ивасаки Яносүкэ (1896-1898)
  5. Ямамото Тацүо (1898-1903)
  6. Мацүо Шигэёши (1903-1911)
  7. Такахаши Корэкиё (1911-1913)
  8. Мишима Ятаро (1913-1919)
  9. Иноүэ Жүнносүкэ (1919-1923)
  10. Ичики Отохико (1923-1927)
  11. Иноүэ Жүнносүкэ (1927-1928)
  12. Хижиката Хисаакира (1928-1935)
  13. Фүкай Эйго (1935-1937)
  14. Икэда Сэйхин (1937-1937)
  15. Юки Тоётаро (1937-1944)
  16. Кэйзо Шибусава (1944-1945)
  17. Араки Эйкичи (1945-1946)
  18. Хисато Ичимада (1946-1954)
  19. Араки Эйкичи (1954-1956)
  20. Ямагава Масамичи (1956-1964)
  21. Үсами Макото (1964-1969)
  22. Сасаки Тадаши (1969-1974)
  23. Моринага Тэйичиро (1974-1979)
  24. Маэкава Харүо (1979-1984)
  25. Сүмита Сатоши (1984-1989)
  26. Миэно Ясүши (1989-1994)
  27. Мацүшита Ясүо (1994-1998)
  28. Хаяами Масарү (1998-2003)
  29. Фүкүй Тошихико (2003-2008)
  30. Ширакава Масааки (2008 оны 4 сарын 9 - 2013 оны 3 сарын 19)
  31. Күрода Харүхико (2013 оны 3 сарын 20 - 2023 оны 4 сарын 9)
  32. Үэда Казүо (2023 оны 4 сарын 9 - одоо хүртэл)