Японы ханхүү Хисахито

Японы ханхүү Хисахито

Ханхүү Хисахито (япон. 悠仁親王 Хисахито синно:, 2006 оны 9-р сарын 6-нд Японы Токио хотод төрсөн) -Японы Эзэн хааны гэр бүлийн гишүүн, угсаа залгамжлах хунтайж Акишино болон Кико гүнж нарын отгон бөгөөд цорын ганц хүү юм. Авга ах Нарухито Японы Эзэн хаан болсоноос хойш түүний эцэг Эзэн хааны угсаа залгамжлагч болоод байгаа юм.


Ханхүү Хисахито хоёр эгчтэй - Мако гүнж (1991 онд төрсөн), Како гүнж (1994 онд төрсөн).