Япон улсын Батлан хамгаалах яам
Японы Батлан хамгаалах яам (япон. 防衛省 бо:эй-сё ) Япон улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд ордог нэгэн яам юм. 2006 оны 12-р сарын 15-нд батлагдсан хуулийн дагуу 2007 оны 1-р сарын 9-нд энэхүү улсын байгууллага Батлан хамгаалах яам болсон байна. Үүнээс өмнө Батлан хамгаалах яамыг Японы өөрийгөө хамгаалах хүчин (ӨХХ) (япон. 防衛庁 бо:эй-тё:). Батлан хамгаалах яамны төв байр Токио хотын Шинжукү (Shinjuku City) дүүрэгт байдаг ажээ. Батлан хамгаалах яам Японы Засгийн газрын хамгийн олон орон тоотой Яам юм байна. 2005 онд орон тоо 276890 хүн байсан ажээ.
Батлан хамгаалахын сайд нь өөрийн нэгдүгээр орлогч сайд, парламент хариуцсан хоёр нарийн бичгийн дарга нар, захиргааны асуудал эрхэлсэн орлогч сайд, 8 Ерөнхий захиралууд, Нэгдсэн Жанжин Штабын дарга болон салбар 3 штабын дарга нарын тусламжтайгаар Яамаа удирддаг байна.
Батлан хамгаалах яамны үндсэн гол удирдагч бол парламентын өмнө шууд хариуцлага хүлээх Ерөнхий сайд юм. Улсын хэмжээний онцгой байдал тохиолдсон нөхцөлд Парламентын зөвшөөрлийн дагуу Ерөнхий сайд Японы өөрийгөө хамгаалах хүчнийг бүх анги салбаруудыг удирдах үүрэгтэй. Онцгой яаралтай тохиолдолд парламентаас авдаг зөвшөөрлийг дараа нь нөхөн авч болдог байна.
Байгууллагууд:
[засварлах | кодоор засварлах]Жич: Батлан хамгаалахын сайдын ажлын алба буюу дотоод товчооны Батлан хамгаалах бодлогын товчоо, үйл ажиллагааны бодлогын товчоо, боловсон хүчин ба боловсролын товчоо, санхүү, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн товчоо зэрэг нь эрх мэдлийн төвүүд юм. Иймд Батлан хамгаалах яаманд иргэний хяналт тавих үүднээс ихэвчлэн бусад энгийн яамны албан тушаалтнууд эдгээр товчоог удирддаг байна.
- Гүйцэтгэх байгууллага
- Батлан хамгаалахын сайд- БХЯ-ны удирдагч бөгөөд Засгийн газрын танхимын гишүүн. (防衛大臣)
- Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд (防衛大臣)
- Парламент хариуцсан нарийн бичгийн дарга (2) (防衛副大臣)
- Батлан хамгаалахын Захиргааны асуудал эрхэлсэн орлогч сайд (防衛事務次官)
- Батлан хамгаалхын Ерөнхий зарихал (8) (防衛参事官)
- Жанжин Штабын дарга нар
- Нэгдсэн Жанжин Штабын дарга = Өөрийгөө хамгаалах хүчний дээд цолтой офицер (統合幕僚長)
- Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн штабын дарга (陸上幕僚長)
- Өөрийгөө хамгаалах хүчний Далайн цэргийн штабын дарга (海上幕僚長)
- Өөрийгөө хамгаалах хүчний Агаарын цэргийн штабын дарга (航空幕僚長)
- Дотоод товчоод
- Батлан хамгаалахын сайдын ажлын алба (大臣官房)
- Батлан хамгаалах бодлогын товчоо (防衛政策局)
- Шуурхай албаны товчоо (運用企画局)
- Боловсон хүчин, боловсролын товчоо (人事教育局)
- Санхүү, тоног төхөөрөмжийн товчоо (経理装備局)
- Зөвлөл ба Удирдах газрууд
- Худалдан авалтын Зөвлөл (防衛調達審議会).
- Батлан хамгаалах тоноглолын Төв зөвлөл (防衛施設中央審議会)
- Батлан хамгаалах хүчний орон тоог ажиглах Зөвлөл (防衛人事審議会)
- Өөрийгөө хамгаалах хүчний Ёс зүйн ажиглах Зөвлөл (自衛隊倫理審査会)
- Үйлчлэх байгууллагууд
- Батлан хамгаалахын Үндэсний академи (防衛大学校)
- Батлан хамгаалахын Үндэсний ангаах ухааны коллеж (防衛医科大学校)
- Батлан хамгаалах салбарын Үндэсний судалгааны хүрээлэн (防衛研究所)
- Тусгай байгууллагууд
- Жанжин штаб (統合幕僚監部)
- Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн штаб (陸上幕僚監部)
- Өөрийгөө хамгаалах хүчний Далайн цэргийн штаб (海上幕僚監部)
- Өөрийгөө хамгаалах хүчний Агаарын цэргийн штаб (航空幕僚監部)
- БХЯ-ны Тагнуулын газар (情報本部)
- Техникийн төсөл-зохион бүтээх хүрээлэн (技術研究本部)
- Цэргийн салбарууд
- Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай цэргийн хүчин (陸上自衛隊)
- Өөрийгөө хамгаалах хүчний Далайн цэргийн хүчин (海上自衛隊)
- Өөрийгөө хамгаалах хүчний Агаарын цэргийн хүчин (航空自衛隊)