Эмч
Appearance
Хадмал | |
---|---|
Монгол үсгээр | |
буриад кирилл. | эмшэн |
монгол кирилл. | эмч |
халимаг кирилл. | эмч |
Эмч гэдэг нь тусгай мэргэжлийн сургууль болох анагаах ухааны дээд сургуульд 6-20 жил суралцсан, эмчлэх эрхтэй хүн, мөн тухайн мэргэжлийг хэлнэ.
Ангилал
[засварлах | кодоор засварлах]Эмч нь:
- Мэс заслын эмч
- Хүүхдийн эмч
- Хүний их эмч
- Бага эмч
- Дотрын эмч
- Халдварт өвчин судлалын эмч
- Арьс өнгөний эмч
- Эмэгтэйчүүдйин эмч
- Нүд, чих хамар хоолойн эмч
- Мэдрэлийн эмч
- Гэмтэл согог судлалын эмч
- Шүдний эмч гэх зэрэг мэргэжлээр хуваагддаг.
Эмчийн үүрэг
[засварлах | кодоор засварлах]Эмч нь тусгайлан тангараг өргөсөн байх ёстой байдаг ба хуулийн дор ард түмэндээ үйлчлэх ёстой.
Монгол улсын хүний их эмчийн тангараг :
ЭМЧ би
Эмчийн ёс зүй,төрийн хуулийг чандлан сахиж
Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө
Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа
Тангараглая
Тангараглая
Тангараглая
Эмчийн хандлагын 15 зарчим
[засварлах | кодоор засварлах]- Өвчтөнтэй мэндэлж, яриаг нь анхааралтай сонсон салахдаа ерөөл дэвшүүлэх
- Өвчтөнд суудал тавьж, үзүүлэх болсон шалтгааныг сонсох
- Тухтай орчинг бүрдүүлж, таатай байгааг асуух
- Өвчтөний нас, хүйс, боловсрол, зөвлөгөө хүлээн авах чадвартай нь тохируулж ярих
- Өвчнийх нь талаар тайлбарлаж, мэдлэг олгон оношийг ойлгуулах
- Эмийг ямар аргаар, ямар тунгаар хэдэн удаа хэд хоног хэрэглэхийг зааж өгөх
- Гэрээр эмчлэх асран чийрэгжүүлэх үйлдлийг биечлэн үзүүлэх
- Өвчтөнийг урамшуулж, харьцааг сайжруулах, зэмлэхгүй байх
- Үзүүлэн сурталчилгааны материал ашиглаж, сургалт явуулах
- Оношлогоо, эмчилгээ, зөвлөгөөг зөвшөөрч буй эсэхийг шалгах
- Давтан хэзээ үзэхийг бичиж тэмдэглэх
- Аюултай шинжийг тайлбарлаж ямар үед яаралтай үзүүлэх хэлэх
- Оношлогоонд ирж, бэлтгэл зөв хангах талаар тайлбарлах
- Зөвлөгөөг хэрхэн ойлгосон талаар тайлбарлах
- Өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөөр өвчтөнтэй харьцахгүй байх
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Эмч нар – Викимедиа зураг, бичлэг, дууны сан