Үд (Тасеевын цутгал)
Харагдац
(Үдэ (Тасеевын цутгал)-с чиглүүлэгдэв)
Үд гол (Уда, Чуна) нь Бирюса голтой нийлж Тасеева голыг үүсгэдэг. Тасеева гол цааш урсан Ангар мөрөнд цутгадаг. Уда нь "үд" гэсэн монгол үг байж болох юм.[1] Буриадад мөн адил Уда буюу Үд гол (буриадаар: Үдэ) гэж бий. Уда гэсэн нэртэй гол Алтайн хязгаар, Псков муж, Украин, Румынд бий. Мөн Агнуурын тэнгист Уда гэсэн өөр нэг гол цутгадаг бөгөөд эдгээр нь өөр өөр гаралтай нэрнүүд бололтой.
М.Н. Мельхеев монгол нэртэй гэдэг нь тодорхой Ангар, Ингэдэй (Ингода) зэрэг голыг монгол нэр биш гэж "Топонимика Бурятии" номондоо бичжээ. [2]
Зураг
[засварлах | кодоор засварлах]Ном зүй
[засварлах | кодоор засварлах]Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Үд гол – Викимедиа зураг, бичлэг, дууны сан