Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод орших цэцэрлэгт хүрээлэн юм. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Улиастайн гүүр хүртэлх 973 га талбай бүхий газар нутаг хамрагддаг, Монголын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болно.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009 оны 230 дугаар захирамжаар Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, олон нийтийн амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, эрүүл эко орчныг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын өмнөх захиргааг 2009 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс Хот тохижилтын газрын харьяанд байгуулан ажиллуулж байгаад энэ ажлыг эрчимжүүлэх нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 30 дугаар тогтоолоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” Нийслэлийн Өмчит Үйлдвэрийн Газар анх 17 хүний орон тоотой байгуулагдав. 2011 оны 756 дугаар захирамжаар бүтэц орон тоог шинэчлэн 113 хүнтэй болгожээ.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 23 дугаар тогтоолоор үндсэн чиг үүрэг, удирдлага бүтэц, хяналт, эрх үүргийг тодорхойлохтой холбогдуулан Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн ОНӨТҮГ (Орон Нутгийн Өмчит Төсөвт Үйлдвэрийн Газар) болгож, дүрмийг шинэчлэн баталсан байна.
2010 онд Art & Architects Network компани цэцэрлэгт хүрээлэнгийн техник эдийн засгийн үнэлгээг, Хөрс судлалын салбар, Газарзүйн хүрээлэн, Шинжлэх ухааны академи “Хөрс судлалын холбоо” ТББ нь хөрсний иж бүрэн судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийжээ.
Нийт 973 га талбайгаас 183 га талбайн ерөнхий төлөвлөгөө зураг гарч, үүнээс эхний ээлжийн 30 га талбайн нарийвчилсан ажлын зураг төсөв батлагдсаны дагуу бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Дараагийн ээлжийн 25 га болон 50 га талбайн тохижилт, бүтээн байгуулалтын ажил үе шаттай хийгдэж байна. Нийт талбайн 15%-д нь тохижилт, 85%-д нь ногоон байгууламж байхаар төлөвлөгдсөн.
Танилцуулга
[засварлах | кодоор засварлах]Төгөл
[засварлах | кодоор засварлах]2010 онд МУ-ын ерөнхийлөгч “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг жил бүрийн 5 болон 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн Бямба гарагт зохион байгуулах зарлиг гаргасан. Энэхүү ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь хавар, намрын мод тарилтыг уламжлал болгон тогтмол зохион байгуулдаг. Тус цэцэрлэг хүрээлэнд 4 зүйлийн шилмүүст мод, 11 зүйлийн навчит мод, 16 зүйлийн чимэглэлийн бут сөөг буюу нийт 31 төрөл зүйлийн 132,986 ширхэг модлог ургамал ургаж байна. Эдгээр тарьсан мод нь 96%-ийн ургалттай ургаж, нийслэл хотын ногоон байгууламжийн 23%-ийг бүрдүүлж байна.
- Сөүлийн ой 2013 /1,6 га /
- Шри Чимной нэрэмжит төгөл 2015 / 350м2 /
- JCI –ийн нэрэмжит төгөл 2016 / 0,5га /
- БНХАУ-ын Засгийн газрын Төрийн ойн яамны нэрэмжит Мини ботаник цэцэрлэг 2017 /8,4 га /
- “Хайрла”төгөл 2019 /5000м2 /
- Тээвэрчдийн төгөл 2019 / 6700м2 /
- Энхийг сахиулагчдын төгөл 2020 / 40,000м2 /
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэрэмжит төгөл 2020 / 1700м2 /
- Усжуулагч төгөл 2020 / 2000м2 /
Спорт болон тоглоомын талбай
[засварлах | кодоор засварлах]- Чийрэгжүүлэлтийн талбай” 2012 / 0,58га /
- Гудамжны спорт бэлтгэлийн талбай 2014 / 0,4 га/
- Хүүхдийн тоглоомын талбай 2015 / 400м2 /
- Крикетийн талбай 2016 / 1,6 га /
- “Дайчин чанар- Тэсвэрийн талбар” 360 2018 / 0,67 га /
- Граунд гольф холбоо 2020 / 1,5 га /
- Ротари ОУБ-ын нэрэмжит хүүхдийн тоглоомын талбай 2020
Хөшөө, дурсгал, цогцолбор
[засварлах | кодоор засварлах]- Нийслэлийн цагдаагийн газрын нэрэмжит “Монгол цагдаа цогцолбор” 2012 / 0,3 га /
- Чонон элч хөшөө 2012
- Газрын усан оргилуур 2013 /289м2 /
- Хил хамгаалах ерөнхий газрын нэрэмжит “Сүлдэт багана цогцолбор” талбай 2015 / 2,6 га /
- Ч.Лодойдамбын 100 жилийн ойд зориулсан хөшөө 2017
- Мазаалайн баримал 2018
- 12 жилийн баримал 2018
- Тэшүүрээр гулгаж буй эмэгтэйн хөшөө 2018
- Ц.Дамдинсүрэнгийн хөшөө 2019
- Монголын газрын зураг 2020 / 400м2 /