Jump to content

Үньсань

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Үньсань тойрог
운산군
Солонгос галиглал
 • Чосонгыл운산군
 • Ханча雲山郡
 • Маккьюн-РайшауэрUnsan-gun
 • Шинэ латинчлалUnsan-gun
Location of Үньсань тойрог
Улс Умард Солонгос
МужХойд Пёнань муж
Засаг захиргааны хуваарь1 балгас, 1 ажилчдын дүүрэг, 27 гацаа
Газар нутаг
 • Нийт
865.5 км2 (334.2 бээр2)
Хүн ам
 (2008[1])
 • Нийт102,928
 • Нягтрал120/км2 (310/бээр2)

Умард Солонгос улсын Хойд Пёнань мужийн Үньсань тойрог (운산군) 865.5 км2 газар эзлэн оршдог. 2008 оны үед Үньсаньд 102,928 хүн оршин сууж байсан.[2] Үньсань тойрог мужийнхаа зүүн хаяанд өөрийн мужийн Хянсан, Күжан, Нёнбёнь, Тунчан, Тэчонь, Чаган мужийн Хөчонь, Сунвонь тойрогтой хил залган байдаг.

Тойрогт Күрён голын хөндий бий. Үхёнь, Чуян, Юнхүн, Пүнсаньчон зэрэг гол Күрёнд цутгадаг. Тойргийн нутаг I сард дунджаар -10.2 °C хүйтэрч, VII сард дунджаар 23.8 °C халдаг. Чийглэг, ой мод их. Нутгийн 15.5%-ийг тариаланд ашиглана. Эрдэнэ шиш, буурцгийн шош, амтат төмс, хүнсний ногоо, цагаан будаа тариалдаг. Жимс ургана. Алт, мөнгөний уурхайтай. Жижиг боловсруулах үйлдвэртэй.

Күбун уулын бэлээр Кужусоний үеийн булш бунхан элбэг.

Үньсань тойрог төмөр замаар бусад газартай холбогддог.