Үньсань
Үньсань хошуу ᠦᠨ᠋᠌᠋᠋᠌᠋ᠰᠠᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ |
|
---|---|
хошуу | |
운산군 (Үньсань-гүнь) Unsan-gun / Унсан-гун 雲山郡 (Юньшань-жүнь) |
|
Улс, орон | Умард Солонгос (БНАСАУ) |
Дээд нутаг | Умард Пёнъань аймаг |
Дотоод хуваарь | 1 балгас, 1 дүүрэг, 27 гацаа |
Газар нутаг | 276.65 км² |
Хүн ам (2008) | 102,928 хүн |
Умар Пёнъань дахь Үньсаний байр |
Умард Солонгос улсын Умард Пёнъань аймгийн Үньсань хошуу (운산군) 865.5 км2 газар эзлэн оршдог. 2008 оны үед Үньсаньд 102,928 хүн оршин сууж байсан.[1] Үньсань хошуу аймгийнхаа зүүн хаяанд өөрийн аймгийн Хянсан, Күжан, Нёнбёнь, Тунчан, Тэчонь, Чаган аймгийн Хөчонь, Сунвонь хошуутай хил залган байдаг.
Хошуунд Күрён голын хөндий бий. Үхёнь, Чуян, Юнхүн, Пүнсаньчон зэрэг гол Күрёнд цутгадаг. Хошууны нутаг I сард дунджаар -10.2 °C хүйтэрч, VII сард дунджаар 23.8 °C халдаг. Чийглэг, ой мод их. Нутгийн 15.5%-ийг тариаланд ашиглана. Эрдэнэ шиш, буурцгийн шош, амтат төмс, хүнсний ногоо, цагаан будаа тариалдаг. Жимс ургана. Алт, мөнгөний уурхайтай. Жижиг боловсруулах үйлдвэртэй.
Күбун уулын бэлээр Кужусоний үеийн булш бунхан элбэг.
Үньсань хошуу төмөр замаар бусад газартай холбогддог.
Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑ 2008년 인구 조사 (Memento 31. Гуравдугаар сар 2010 цахим архивт).