Jump to content

Өлгийн дуу (Б.Явуухулан, С.Баатарсүх)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Шүлэг: Б.Явуухулан

Хөгжим: С.Баатарсүх

ӨЛГИЙН ДУУ

Үүлэн дундаа(н) мэлмэрсэн

Үдшийн саран нойрсоорой

Өлгий(н) дундаа(н) тормойсон

Бяцхан үр минь нойрсоорой

Дт: [Бүүвэй]x4

Нууран дундаа нуугьсан

Нугасны дэгдээхэй нойрсоорой

Нойрон дундаа(н) талимаарсан

Бяцхан үр минь нойрсоорой

           Дт:

Бүрийн дундаа(н) бүүдийсэн

Бүрэнхий үдэш нойрсоорой

Бүүвэйн дуундаа(н) уярсан

Бүлтгэр үр минь нойрсоорой

           Дт:

Ачит эхдээ(н) мишээсэн

Айлын маамуу нойрсоорой

Аав л ээждээ заяасан

Алаг үр минь нойрсоорой

           Дт:

           Бүүвэй ...

Энэ дуу 1988 онд бүтсэн дуу юм.

Дууг 1988 онд АЖ А.Долгор, 1994 онд МУГЖ Ц.Оюунцэцэг тус тус симфони оркестртой дуулж байжээ.

Жич: АЖ А.Долгор нь хөгжмийн зохиолчтой ЗХУ-ын Свердловск хотод, Уралын консерваторт хамт суралцаж байсан бол МУГЖ Ц.Оюунцэцэг нь хөгжмийн зохиолчтой Говь-Алтай аймгийн АДБ-ийн "Алтай" чуулгад хамт ажиллаж байсан байдаг юм.