Аюурзанын Долгор
Jump to navigation
Jump to search
Аюурзанын Долгор | |
Төрсөн он | 1955 он (63–64 настай) |
---|---|
Төрсөн газар | Монгол улсын Төв аймгийн Баянцагаан сум |
Яс үндэс | монгол үндэстэн |
Улсын иргэн | ![]() |
Ажил үйл | дуучин |
Урсгал | дуурь, нийтийн дуу |
Алдар цол | |
Төр нийгмийн шан Монгол улсын гавьяат жүжигчин (1993) Монгол улсын ардын жүжигчин (2005) |
Аюурзанын Долгор (1955 онд төрсөн) — Монголын дуурийн дуучин. Монгол улсын ардын жүжигчин (2005) цолтой.
Боловсрол[засварлах | edit source]
1970-1973 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн ХАА-н техникум, 1976-1984 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын ХИС-ийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн.
Ажилласан байдал[засварлах | edit source]
1973-1975 онд Төв аймгийн Соёлын ордонд жүжигчин, 1984-2012 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажилласан. СУИС-ийн дуулах ур зүйн тэнхимийн багш. СУИС-д А.Долгор нь Итали, ОХУ, Солонгос, Япон, Чех зэрэг улсуудад айлчлан тоглож, дэлхийн шилдэг театруудын тайзнаа дуулж, гадаадын үзэгчдээс өндөр үнэлэлт авсан.
Амжилт[засварлах | edit source]
1988 онд Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурийн гол дүрийг чадварлаг бүтээсний учир Соёлын яам, МУАХ-ны шилдэг дүрийн шагналыг авчээ. 1993 онд МУГЖ, 2005 онд МУАЖ цол хүртсэн.
Бүтээсэн дүр[засварлах | edit source]
- Ж.Бизегийн «Кармен» — Кармен (1984)
- Х.Билэгжаргалын «Ламбугайн нулимс» — эх (1986)
- Дж.Верди “Риголетто” — Мадделена 1986 онд
- Т.Хренников “Шуурганаар” — Аксинья 1987 онд
- П.И.Чайковский “Евгений Онегин” — Ольга 1988 онд
- Ц.Нацагдорж “Үүлэн заяа” — цурхай 1988 онд
- Дж.Верди “Отелло” — Эмилия 1989 онд
- Дж.Пуччини “Чио Чио Сан” — Сузуки 1991 онд
- В.А.Моцарт “Увидаст лимбэ” —2-р хатагтай 1993 онд
- Д.Жанчив “Хөх торгон дээл” — 1994 онд
- Дж.Верди “Трубадур” — Азучена 1994 онд
- Ц.Нацагдорж “Гэсэр” — Арлунгоо 1995 онд
- Ж.Россини “Севилийн үсчин” — Розина 1998 онд
- Л.Мөрдорж “Хөхөө Намжил” — Алтайн дагина 1999 онд
- Г.Пүрэвдорж “Дэлхий ээжийн төрсөн өдөр” — Дэлхий ээж 2002 онд
- Д.Лувсаншарав “Хар Хорум” — Будлан 2002 онд
- Отто Николай “Виндзорын овжин авхай нар” — 2002 онд
- Б.Шарав “Чингис хаан” — Өэлүн ээж
- Дж.Верди “Аида” — Амнерис 2012 он