Өлзийбатын Даваабаатар

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Өлзийбатын Даваабаатар нь Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх.

Барилдааны амжилт[засварлах | edit source]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | edit source]

1. Шөвгөрсөн амжилт

Он Амжилт Бөхийн тоо
2008 АХ-ын 87 жилийн ойн наадмын тавын даваанд улсын начин Т.Өсөх-Ирээдүйгээр тав, улсын заан Д.Рагчаагаар зургаа даван шөвгөрч " Монгол улсын харцага " цол хүртсэн. 512

2. Дөрөв давсан амжилт

Он Амжилт Бөхийн тоо
2009 АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд цэргийн арслан А.Бямбажаваар дөрөв давж тавын даваанд улсын начин Д.Батболдод өвдөг шороодсон 512
2011 АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Го.Отгонбаатараар дөрөв давж тавын даваанд аймгийн арслан Ш.Жаргалсайханд өвдөг шороодсон. 1024
2016 АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Бат-Оршихоор дөрөв давж тавын даваанд аймгийн арслан Б.Баатарцолд өвдөг шороодсон. 1024
2017 АХ-ын 96 жилийн ойн баяр наадамд улсын начин Ч.Хөхчирэнгэрээр дөрөв давж тавын даваанд аймгийн арслан Б.Бат-Эрдэнэд өвдөг шороодсон. 512
2018 АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд аймгийн хурц арслан Ө.Сүхбатаар дөрөв давж тавын даваанд улсын аварга С.Мөнхбатад өвдөг шороодсон. 512

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Он Амжилт Бөхийн тоо
2006 Төв аймгийн баяр наадамд сумын заан Б.Төгөлдөрөөр найм даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 256
2009 Баянхонгор аймгийн баяр наадамд улсын харцага Д.Батболдоор найм даван түрүүлсэн. 256
2011 Дархан-Уул аймгийн баяр наадамд аймгийн начин Н.Батсуурьт өвдөг шороодон үзүүрлэсэн. 256
2013 Төв аймгийн баяр наадамд улсын заан Б.Батмөнхөд өвдөг шороодон үзүүрлэсэн. 256
2011 Говьсүмбэр аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрсөн. 256