Өлзийхутагийн Содгэрэл
Өлзийхутагийн Содгэрэл | |
---|---|
![]() | |
Тө. өдөр | 1984 оны 6 сарын 12 |
Ажил | BURO. Mongolia-гийн үүсгэн байгуулагч, Ерѳнхий захирал. Вэлин ХХК (Velin)- хэвлэл мэдээлэл, креатив агентлагийн Ерөнхий захирал. |
Нөхөр | Зоригтын Тэмүүн |
Хүүхэд | 1 |
Өлзийхутагийн Содгэрэл (English: Sodgerel Ulziikhutag; born 12 June 1984) нь Монголын бизнес эрхлэгч эмэгтэй. Тэрээр BURO.[1] олон улсын дижитал сэтгүүлийн Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч, Ерѳнхий захирал, мѳн Вэлин ХХК (Velin)- хэвлэл мэдээлэл, креатив агентлагийн Ерѳнхий захирал юм.
Ерөнхий мэдээлэл[засварлах | кодоор засварлах]
Содгэрэл 1984 онд Эрдэнэт хотод төрсөн. Түүний аав В.Өлзийхутаг нь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах Фабрикт орлогч даргаар, Эрдэнэт Үйлдвэр ХХК-д Техникийн хэлтсийн орлогч даргаар тус тус ажиллаж байсан.
Содгэрэлийн нөхрийг Зоригтын Тэмүүн гэдэг бөгөөд тэрээр MZT Enterprise LLC-ийн захирал. Тэд 2009 онд гэрлэж, дундаасаа нэг хүүхэдтэй.
Боловсрол[засварлах | кодоор засварлах]
Содгэрэл 2012 онд АНУ-ын George Mason их сургуулийн Нийгмийн бодлого болон Засаглал сургуульд суралцаж, "Олон улсын харилцаа болон нийгмийн бодлого" мэргэжлээр төгссөн.
Үйл ажиллагаа[засварлах | кодоор засварлах]
- 2001 оноос фото модель.
- 2014 оноос Вэлин ХХК болон Velin Creative Agency Ерөнхий захирал.
- 2015 онд Олон улсын BURO. Mongolia дижитал сэтгүүлийн Ерөнхий захирал. BURO. вебсайт[2] нь хувцас загвар, гоо сайхан, энтертэйнмент болон орчин үеийн амьдралын хэв маягийн талаар нийтэлдэг.
- 2016 оноос Мөнхчулуун Сангийн удирдах зөвлөл.
- 2017 онд Mongolia’s Next Top Model шоуны 1-р улиралд Ерөнхий Продюсер.
- 2019 оны аравдугаар сард Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбооны (MPDU) Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байгаа.