Jump to content

BURO. Mongolia

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
BURO. Mongolia
Үүсгэн байгуулагдсан2015 оны 7 сарын 3
Үүсгэн байгуулагчӨ.Содгэрэл
Үйл ажиллагааны бүсМонгол Улс
Цахим хуудасBURO. Mongolia

BURO. Mongolia нь олон улсын BURO. дижитал сэтгүүлийн албан ёсны эрхтэй салбар бѳгѳѳд Монголд 2015 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна.[1] BURO. компанийн төв оффис Их Британи улсад байрладаг бөгөөд Монголоос гадна ОХУ, Сингапур, Мексик, Малайз, Ойрх Дорнод, Серби, Казахстан, Хорват, Украин болон Их Британи гэх нийт 11 оронд салбартай юм.[2]

BURO. вебсайт нь хувцас загвар, гоо сайхан, энтертэйнмент болон орчин үеийн амьдралын хэв маягийн талаар нийгэмдээ хэрэгтэй, эерэг, мөн хамгийн гол нь баттай мэдээлэл хүргэхийг зорьдог. Түүнчлэн салбар бүрийн мэргэжилтнүүдийн ярилцлага болон зөвлөгөөг, дэлхийд болж буй сүүлийн үеийн шинэлэг мэдээг цаг алдалгүй нийтэлдэг.

Долоо хоногийн өдөр бүр шинэ мэдээллээр вебсайтаа шинэчилдэг бөгөөд давхар олон нийтийн сүлжээнүүдээр ч мөн уншигчдад мэдээлэл хүргэдэг баттай эх сурвалж юм. BURO. дэлхийгээр тархан ажиллаж байгаа 150 гаруй бүтээлч, мэргэжлийн хамт олноос бүрддэг билээ.

● BURO-гийн Монгол дахь салбарын нээлт 2015 оны 7-р сарын 3-нд болсон.

● BURO. Mongolia-гийн Ерөнхий редактор: Ө.Тодгэрэл.

● BURO. Mongolia-гийн толгой компани Вэлин ХХК (Velin).

BURO. Mongolia дижитал сэтгүүлийн нээлтийн арга хэмжээ
Өлзийхутагийн Содгэрэл, Мирослава Дума, Екатерина Дарма
Нээлтийн арга хэмжээний урилга

Албан ёсны вебсайт

Facebook хаяг

Instagram хуудас

  1. BURO. Mongolia
  2. "BURO. Global". Archived from the original on 2021-10-22. Татаж авсан: 2021-09-21.