Өмч хувьчлал
Өмч хувьчлал (латин. privatus - хувийн, англи. Privatization) гэдэг нь төрийн өмчийг хувийн өмчид бүрэн буюу хэсэгчлэн шилжүүлэх болон худалдах үйл явц юм. Урвуу үйл явцыг үндэсний болгох гэж нэрлэдэг.
Мөн өмч хувьчлал гэдэг нь хувьцаат компанийн хувьцааны багагүй хувийг худалдан авч үнэт цаасны зах зээлээс гаргахыг мөн хэлдэг байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Бүгд Найрамдах Ромын улсад татвар хураах, цэргийн бараа нийлүүлэх, шашны өргөл, барилгын ажил хийх зэрэг төрийн ихэнх үүргийг хувь хүн, хуулийн этгээдүүд гүйцэтгэдэг байв. Гэсэн хэдий ч Ромын эзэнт гүрний үед төрийн өмчит аж ахуйн нэгжүүд байгуулагдсан байжээ. Жишээ нь: үр тарианы ихээхэн хэсгийг эзэн хааны эзэмшилд байсан нутаг дэвсгэрээс цуглуулдаг байсан. Хүнд суртал ихтэй болон түүний үйлчилгээний өртөг хэт өндөр байсан нь Ромын эзэнт гүрний уналтын нэг шалтгаан байсан гэж судлаачид үздэг.
Сэргэн мандалтын үед Европын ихэнх орнууд феодалын эдийн засгийн загварыг баримталалж байсан. Үүний эсрэгээр Хятад дахь Мин гүрэн хувьчлалыг, ялангуяа үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь Сүн улсын өмнөх үеийн чанга төрийн хяналтыг өөрчилсөн хэрэг байв.
20-р зуун
[засварлах | кодоор засварлах]Нацист Германд 1933-1937 оны хооронд төрийн өмчийг анх удаа бөөнөөр хувьчлах үйл явц болсон: "Үндэсний социалист намын засгийн газар 1930-аад оны дундуур төрийн өмчийн хэд хэдэн пүүсийн өмчийг худалдсан нь бодит үнэн. Эдгээр пүүсүүд нь ган, уул уурхай, банк санхүү, орон нутгийн нийтийн аж ахуй, усан онгоцны үйлдвэр, усан онгоц, төмөр зам гэх мэт салбарыг хамарч байсан. Нэмж дурдахад 1930-аад оноос өмнө төрийн захиргааны байгууллагуудын гүйцэтгэж байсан зарим төрийн үйлчилгээ, ялангуяа нийгмийн ажилтай холбоотой үйлчилгээг хувийн хэвшилд, голчлон Нацист намын байгууллагуудад шилжүүлээд байсан юм.
Их Британи 1950-иад онд гангийн үйлдвэрээ хувьчилж, Баруун Германы засгийн газар 1961 онд Volkswagen-ийн дийлэнх хувийг жижиг хөрөнгө оруулагчдад худалдсан зэрэг томоохон хувьчлалыг эхлүүлсэн.
1980-аад онд Их Британид "төмөр хатагтай" Маргарет Тэтчерийн Ерөнхий сайд болоод дараах төрийн корпораци, компаниудыг хувьчилжээ: Amersham International (100%), Associated British Ports (100%), British Aerospace (100%), British Gas (100%), British Petroleum ( 68 .3%, British Telecom (50.2%), Britoil (100%), Cable and Wireless (100%), Enterprise Oil (100%), National Freight Co. (100%), British Airways (100%), International Airradio (100%), British Helicopters (100%), Witch Farm (100%), British Rail (100%), Sealink (100%), British Shipbuilders (100%), British Steel (100%), National Bus (100%), Rover, Jaguar, Rolls-Royce (100%), British Airports (100%), Royal Order (100%). Гэхдээ Их Британид хувьчлалыг маш болгоомжтой хийсэн байна: дуудлага худалдаа бүрт тусдаа хууль боловсруулж, бүх асуудлыг парламентаар хэлэлцдэг байв. Жилд 3-4-өөс илүүгүй компани хувьчилж байсан. Тэд хувьчлагдсан компаниудын хувьцааг эдгээр компанийн ажилчдын дунд, тэр дундаа хөнгөлөлттэй үнээр өгөхийг хичээж байсан.
1993 онд Тэтчерийн залгамжлагч Жон Мейжор British Rail-ийг хувьчилж авснаар эдгээр хувьчлал дээд цэгтээ хүрсэн юм. British Rail нь хувийн төмөр замын компаниудыг улсын мэдэлд шилжүүлснээр байгуулагдсан. Төмөр замын татаас нэмэгдсэнээр зорчигчдын тоо хоёр дахин нэмэгдэж, хөрөнгө оруулалт тэнцвэржсэн тул хувьчлал маргаантай хэвээр байна. Үүнийг 2020 оны эхээр Их Британийн төрийн өмчит Great British Railways-тай хувьчдадыг цуцалсан.